Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

2022.12.07

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм.

Суралцах чиглэл:

Schools

Disciplines

Duration of Studies (Year)

School of Management

http://som.zju.edu.cn

Management Science and Engineering

3.5 years

Accounting

3.5 years

Technology and Innovation Management

3.5 years

Enterprise Management

3.5 years

School of Aeronautics and Astronautics

http://saa.zju.edu.cn

Mechanics

4 years

Electronic Science and Technology

3.5 years

  

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх
  • Ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний тавигдах шаардлагыг харах
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалуудыг хавсаргана.

Scholarship type: B

  • Паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш)
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гаргасан бол хавсаргаж болно.
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/
  • GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
  • Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах
  • Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Other news

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ 2022.12.13 ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара Уорвик болон Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлээд, Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэдэг нэг талаараа “засаглал”-ыг сайжруулна гэсэн үг. Иймд ЦХХХЯ-нд харьяалагдаж буй “Ухаалаг засаг” төсөл төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд тус хороогоор дамжуулан хийх ажлуудтай шууд холбогдож байна. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран 2015-2022 онд “Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж, цахим шилжилтийн дэд бүтцийн үндсэн суурийг тавьж тодорхой үр дүнд хүрсэн.2023-2027 онд “Ухаалаг засаг ll” төслийг дараах зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр болсон. ҮүндДижитал шилжилтийг хийх орчныг бүрдүүлэх,Дижитал шилжилтийн дэд бүтцийг сайжруулах,Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах тухай тусгасан.Энэ хүрээнд 2023 онд Мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнээр суралцах болон суралцаж буй залуусын дотоод болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх МХХТ-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх, суралцагчдаа гэрчилгээжүүлэх тал дээр хамтарч ажиллах, Бизнесийн орчинг дэмжих дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадварыг дэмжих зорилгын хүрээнд экспортыг дэмжих, олон улсын худалдааны үйл ажиллагааг цахимжуулж, хялбаршуулах тал дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илэрхийлж, ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр болон холбогдох албаны хүмүүст “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, санал солилцлоо.

Өнөөдөр “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Ryan Goodnight-тай албан уулзалт хийв

100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаа 1 жил алджээ. Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой. Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.