Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

2022.11.25

ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас салбарын болон харьяа байгууллагуудын дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх, түүний төлөвлөлт, хэрхэн гүйцэтгэх үе шат бүрийг нарийвчлан тодорхойлох, үйл ажиллагааны стандарт, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран “Дотоод аудитын тухай, түүний үе шатууд” сургалтыг өнөөдөр /2022.11.25/ зохион байгуулж байна.

Сургалтад ЦХХХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс болон харьяа, салбар байгууллагын санхүүгийн алба, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар, хэлтсийн 30 орчим албан хаагчид хамрагдаж байна.

Other news

Монголын Carepay дэлхийн технологийн төв Цахиурын хөндийг зорино

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд гарааны бизнесийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн хэмжээний юникорн компанийг Монгол Улсаас “төрүүлэх”-ийг зорилгоо болгон ажиллаж буй. Энэ ч утгаараа Монголын мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, тэднийг олон нийт болон хөрөнгө оруулагчдад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаад “CareAI” ХХК-ийн Care pay апп-ыг онцоллоо. Санхүүгийн дарамтад орохгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг технологийн тусламжтайгаар тэгш хүртээмжтэй авах боломжийг CAREPAY олгож байгаа юм. Тэд Монголын анхны Unicorn компани болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Астана HUB-д бүртгүүлж, 350 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Тус аппыг ашигласнаар эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө хүүгүй, шимтгэлгүй хуваан төлөхөөс гадна эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн аялал жуулчлал зэрэг олон үйлчилгээнд хамрагдаж болно. Одоогоор CarePay нь шүд, нүд, мэс засал, мэдрэл, гоо сайхан, уламжлалт эмчилгээ, хүүхдийн эмнэлэг, үр шилжүүлэн суулгах төв болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагыг сүлжээндээ нэгтгээд байна.

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Монгол Ард Улсын цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын захирлага” олноо өргөгдсөн 15 он гэх бичээс бүхий Холбооны музейд хадгалагдаж байсан тамгыг өнөөдөр (2024.05.22) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хүндэтгэлийн танхимд их эзэн Чингис хааны хөргийн өмнө залж, ЦХХХЯ-ны нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх үйл ажиллагааг өнөөдөр (2023.12.28 ) зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЦХХХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Батцэцэг нар оролцон, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн албаны нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж буй нийт албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд анх томилогдон ажиллаж буй ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийт 6 албан хаагч тангараг өргөв.