Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

2022.11.25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа.

Other news

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна.  Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг ЭНД дарж авна уу Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.  Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.  Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.

Жайкатай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ийн Зүүн ба Төв Азийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Шинозаки Юсүкэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2023.03.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар өнгөрсөн 2022 онд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулсныг онцлон, Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байгаа явдалд төслийн оролцогч талууд, хамрагдаж буй албан хаагчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн суурь судалгаа боловсруулах төслийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, цахим шилжилтийг түргэсгэх зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх талаар танилцуулж, энэхүү судалгааны төслийг ЦХХХЯ дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг 2023 онд байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд ЖАЙКА-ийн талаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.