Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

2022.11.17

Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд боллоо. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг боловсруулж, баталсан. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүйгээр мэдээлэлд цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж үед үнэлгээ хийх аргачлал, журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг боловсруулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.

 

Other news

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ СИНГАПУР УЛСАД НЭЭГДЛЭЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Инфоком медиа, хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Цахим форум” (Digital FOSS) дээд хэмжээний уулзалтад оролцохоор албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.05) Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сингапур Улсад нээгдсэнээр тус Улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Одоогоор Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австри Улсын Вена хот, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус 5 цэг нээгээд байна. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.

З.Гантогоо: Монголчууд цахимд амжилттай шилжиж буйгаа дотоод, гадаадад харуулна

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан “ICT Expo” энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн “Digital Nation” нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. “Digital Nation-2021” арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг “Digital Nation” буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх “ICT Expo” ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг “ICT Expo” нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс “Digital nation” нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг “e-Mongolia” платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -“Digital Nation-2021” арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь “ICT Expo”-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил “Ард санхүүгийн нэгдэл”, “Анд глобал” ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу ‘найраа хийх’ тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Украйны Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. “Номадик Мастерс” нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах “Цахим үндэстэн” гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм. ​

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Хангайн бүсийн эхний аймаг Баянхонгор аймагт эхэллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зорилгоор “Цахимд хэвшье” уриан дор “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.25) Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэхүү арга хэмжээгээр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Үүнд: Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийтэд зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, мэдээлэл Иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 16 байгууллага төр, хувийн хэвшил, ТББ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээний тухай сургалт, хичээлүүд Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээг 21 аймагт зохион байгуулснаар цахим шилжилтэд тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл, санал болгох, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн үндэсний компанийн хөгжүүлж байгаа программ хангамж бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нөхцөл бүрдэнэ.