Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана

2022.10.20

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд ЦХХХ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2022 оны 10 сарын 18-ны өдөр гарч, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжид тавигдах нөхцөл шаардлага, техник стандарт, “Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах” журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталсан.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ болон ЭМЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хэрхэн хянах боломжийн талаар санал солилцож, шийдлээ хэлэлцлээ.

Уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, НЭМГ, Үндэсний дата төв, “e-mongolia” УТҮГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “Аргуун” ХХК-иас: Виртуал эм зүйч, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь сэдвээр; мэдээллийн системийн шинжээч Э.Мягмар-Өлзий: “Эмийн хяналтын нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бодлого барьж байгаа Төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн үүрэг нь байгаа учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлээд, одоогоор хэрэгжиж буй 80 гаруй стандарт байна. Нэгдсэн байдлаар ЭМБ-д хэрэглэгдэх мэдээлэл технологийн стандартыг хамтарч батлаад, эмийн жагсаалтад байгаа эмүүдийг цахим бүртгэлд оруулж, эмтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цахим системд суулгах, холболт хийн, аудитын зөвлөмжөө хэрэгжүүлж ажиллах талаар дурдлаа.

ЭМЯ-ны сайд С.Энхболд: Төсөл нэгэнт хэрэгжээд, багагүй ажил хийгдээд явж байгаа учир хоёр яамны ажлын хэсэг энэ ажлыг эрчимжүүлж ажиллах, 530 орчим эмнэлэг анхан шатны өгөгдөл солилцоод эхэлсэн. Бүх зүйлийг ил болгох нь ҮАБ-ын хэмжээнд яригддаг зүйл учраас бүгдийг ил болгох нь учир дутагдалтай. Бүртгээд, хянадаг байх талаар дурдсан юм.

Хамтарсан уулзалтын үр дүнд ажлын хэсэг, хоёр сарын хугацаанд 7 хоног бүр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.

 

Other news

The ICT sector of Mongolia earned 2098.1 billion MNT in 2023

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам салбарын статистик мэдээллийг цувралаар хүргэж байна. Бид энэ удаад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж байна. Тус салбар нь 2023 он 2098.1 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тус орлогын 83.17 хувийг мэдээлэл, холбоо, 14.89 хувийг өргөн нэвтрүүлэг, 1.94 хувийг шуудангийн орлогоос бүрдүүлсэн байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд 338.1 тэрбум төгрөг орж, төсөвт 356.4 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Бүгд Найрамдах Австри Улстай хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкентэй уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйд баяр хүргэж, цаг гарган хүрэлцэн ирж уулзаж буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. Мөн, энэ 03-р сард Австри Улсад зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаанаар мэдээлэл, харилцаа холбооны технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж, цахим засаглалыг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцох өргөн боломж байгааг нотолж, холбогдох байгууллагууд хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар тохирсон. Австри Улсын Холбооны Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, цахим хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Флориан Турскитэй албан уулзалт хийж Цахим хөгжил, түүний дотор санал цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим боловсролыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсоныг ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо. Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкен Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан өргөн сэдвийг хамарсан ач холбогдолтой хуралдаан болсныг онцоллоо. Энэ дундаа цахим шилжилттэй холбоотой яригдсан ажлууд анхаарал татсаныг онцолж, дээрх яригдсан сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Австрийн төлөөлөгчдийг оролцохыг урьж, Австри Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг тус арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт болно

Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгч, иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.