Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ агаар, сансрын технологийн “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулж байна

2022.10.17

ШУА-ийн Физик, Математик Информатикийн салбарын Бага чуулганаас ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС болон Монголын Сансрын Технологийн Холбоотой хамтран Монгол Улсад хөгжиж буй сансар судлал; агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор академич Б.Ширэндэвийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 10 сарын 17-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга Ц.Гантөгс, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон Монголын Сансрын Технологийн Холбооны  ерөнхийлөгч, доктор Д.Эрдэнэбаатар, хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд сансрын технологийн салбарын 20 орчим эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьж, хэлэлцлээ.

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг “Сансрын Үндэсний Зөвлөл”-д хүргүүлэх юм.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи орон нутагтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний 28 мэргэжилтний баг бүрэлдэхүүн 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна. Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр хангахаар ажиллаж байна. #Цахим_аймаг

Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн ЕБС-ийн багш, сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хороо, оролцогч байгууллагуудын төлөөлөл цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж, “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/-д орсон цахим орчин дахь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалт, мэргэжил сонголт, суралцах чадварын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо. Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. #цахим_аймаг #Хэнтий