Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

2022.10.14

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ.

Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна.

Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.

 

Other news

“Цахимд хэвшье” Digital_First_D1 арга хэмжээ Дорноговь аймагт үргэлжилж байна…

“Алсын хараа-2050″,”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу Цахимд хэвшье уриатай #Digital_First_D1 арга хэмжээг 21 аймагт зохион байгуулахаар зорьж байна. Арга хэмжээ Говийн бүсийн Говьсүмбэр аймагт эхэлсэн бол Дорноговь аймагт өнөөдөр буюу 03 дугаар сарын 13-ны өдөр цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам E-Mongolia Монгол шуудан /Mongol shuudan/ Монголын Цахилгаан Холбоо ХК Мэдээлэл холбооны сүлжээ компани Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park Монголын Үндэсний Дата Төв Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон нийтийн оролцоог хангаж, иргэдийн санал санаачлагыг дэмжихэд оршино. Хамрах хүрээ  Шалгаруулалт Тэмцээний даалгавар             Өгөгдсөн нийтийн тээвэр, замын хөдөлгөөний тоон болон видео мэдээлэлд үндэслэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн шинэлэг, оновчтой шийдэл гаргах. Шийдлээ  өгөгдөл дээр туршиж, нотлох модель хөгжүүлэх. Өгөгдөөгүй бусад нээлттэй эх үүсвэрийг ашиглаж болно.  Зохион байгуулагчдаас хангах  өгөгдлийн төрөл: Хамтран зохион байгуулагчид Бүртгэлтэй холбоотой мэдээллийг Салбарын шинжлэх ухаан, технологи инновацийн бодлогохариуцсан ахлах мэргэжилтэн Л.Лхамдулам /99135813/ дугаараас, Тэмцээнтэй холбоотой мэдээллийг  /88216971, 88092004/ дугаарын утаснаас лавлана уу.

“Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим хөгжлийн хурдасгуур” хурал болно 2022.03.16 Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээллийн технологид хөрөнгө оруулъя уриа дор “Цахим хөгжлийн хурдасгуур” форумыг маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 17-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг танилцуулах бол Үндэсний статистикийн хороо “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээгээ”-ний судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулна. Үүний зэрэгцээ, олон улсын донор байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд тус хуралд оролцож, мэдээллийн технологид хөрөнгө оруулж, хэрхэн дижитал эдийн засгийг Монгол Улсад бий болгох талаар хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ