Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Монгол хүүхэлдэйн кино” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2022.09.12

Тэртээ 1961 оноос Монголын хүүхэлдэйн киноны түүх эхтэй бөгөөд МУУГЗ Ц.Зандраа гуайн “Хоёр найз” бүтээл анхны шанг татаж байв. Харин Монгол шуудангийн маркийн түүх 1924 оноос эхтэй. Тухайн үед Монгол улс мөнгөн тэмдэгтээ хэвлээгүй байхдаа шуудангийн маркийг түрүүлж хэвлэсэн нь дэлхийн өнцөг булан бүрд тусгаар тогтносон Монгол улсын нэрийн хуудас болж байв.

Марк бол харилцаа холбооны салбарын үнэ цэнтэй, өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнөөдөр “Монгол хүүхэлдэйн кино“ сэдэвт шуудангийн маркийг нээж байна.

1946 оны 7-р сарын 1-нд гүйлгээнд оруулсан “Ардын хувьсгалын 25 жилийн ой” сэдэвт маркт анх удаа хүүхдийг дүрслэн хэвлүүлсэн байдаг.

 

Харин өнөөдөр Монгол хүүхэлдэйн киноны 6 нэрийн, 1 блок маркийг шуудангийн гүйлгээнд гаргаж байна. Нэрийн маркт, “Хоёр найз”, “Эрх цагаан”, “Боролдойн цаг”, “ Азар Базар Тазар”, “Маамуу”, “Мөнх тунх”, “Арван хоёр жил” хүүхэлдэйн киног тус тус дүрслэн оруулжээ.

 

Other news

“Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Радио долгионы тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийг тодорхойлж, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусгах нэмэлт, өөрчлөлтийг радио давтамж эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчид оролцож, фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт холбоо тэр дундаа 5G технологи болон хиймэл дагуулын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн төлөвлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусган, нэмэлт өөрчлөлтийг ЦХХХ-ны сайдын тушаалаар батална.

Хиймэл оюун ухааны стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээлэл сонслоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал өнөөдөр |2025.01.03| боллоо. Шуурхай хурлаар Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дараагийн 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажлын явцын мэдээллийг сонслоо. Тодруулбал, Тус яамнаас төрийн их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахын тул эхний ээлжид бэлэн байдлын үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хьюстоны их сургуулийн боловсруулсан  “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбар бүрд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах судалгааг хийх, яамд хоорондын уулзалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, агаар-сансрын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар ярилцсан. Энэ хүрээнд өчигдөр “ICT Expo 2023” -оор Astana HUB болон Монголын мэдээлэл технологийн үндэсний парк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн өнөөдрийн уулзалтын хүрээнд мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.