Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна

2022.09.10

"Тогтвортой хөгжлийн зорилго" Нээлттэй өдөрлөг - SDG Open Day-д E-Mongolia, Girls Code нэгдэж, төрийн нэгдсэн цахим үйлчилгээ, код бичих охидын хөтөлбөрийн бүтээлүүдээрээ оролцож байна.

Амралтын өдөр зохион байгуулагдаж буй уг нээлттэй өдөрлөгт E-Mongolia, Girls Code хөтөлбөрийг амжилттай санаачлан хэрэгжүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ оролцож, нэрэмжит асраар зочлон, иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Та бүхэн талбайн зүүн, төв хэсэгт байрлаж буй E-Mongolia, Girls Code асарт хүрэлцэн ирснээр “E-Mongolia” төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Girls Code” хөтөлбөрийн талаар хүссэн мэдээллээ авч, хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, туршлага судлах боломжтой.

Other news

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон ЦХХХ-ны сайд Н.Учрал, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ЭМЯ болон ЦХХХЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим шилжилтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Иргэн бүрийн аж амьдралд өдөр тутам мэдрэгдэж, хүнд суртал, сул тал нь хүн бүрд хүндрэл үүсгэж байдаг тул тус салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх нь тулгамдсан асуудал тул хямралын үеийн зохион байгуулалтаар ажиллах, онцгой анхаарч бодит үр дүнд хүрэх ёстойг ЦХХХ-ны Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд санууллаа. Мөн ЭМ-ийн сайд С.Чинзориг Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авч ирэх аливаа цахим шийдлийг бүх хүчээрээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай болон нэвтрүүлж буй шийдлүүдийн тухай мэдээллийг та бүхэнд тогтмол мэдээллэх болно.

Ирээдүйд роботууд хүний стрессийн түвшинд тулгуурлан хариу үйлдэл хийнэ

Роботууд удахгүй хүний ​​сэтгэл хөдлөлийг биед нь хүрэх замаар мэдэрдэг болох тухай эрдэмтэд онцолж байна. Тэдний судалгаагаар энэ нь сэтгэл хөдлөлийг хэмжих ирээдүйтэй арга гэдгийг тэмдэглэлээ. Хөлс, мэдрэлийн үйл ажиллагаанаас хамаардаг арьсны дамжуулалт нь арьс цахилгааныг хэрхэн дамжуулж байгааг илэрхийлдэг. Энэ нь нүүр царай таних, дуу хоолойны шинж чанараас ялгаатай нь ямар ч нөхцөлд найдвартай ажилладаг аж. Тиймээс ирээдүйд роботууд хүний ​​стрессийн түвшинд тулгуурлан өнгө аяс, үйлдлээ тохируулж чаддаг болно. Судлаачид тус аргыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохын тулд бусад физиологийн дохиотой хослуулахыг зорьж байна. Эх сурвалж: Technology innovation

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Геостационар орбитын 113.6E байрлалд ашиглах харилцаа холбооны тоон хиймэл дагуулын техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, холбогдох гэрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр ижил төстэй хийж гүйцэтгэсэн байсан ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.