Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Салбар байгууллагуудын үйл ажиллагааг хөгжлийн дараагийн шатанд гаргахад албан хаагч нэг бүрийн хамтын ажиллагаа нэн чухал”

2022.09.03

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар харилцаа холбооны салбарын гол дэд бүтцийн томоохон хэсэг болох “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Монголын цахилгаан холбоо” ХК-иудын ажилтан албан хаагчидтай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад дээрх байгууллагуудын 100 орчим удирдах болон бусад албан хаагчид биечлэн оролцсон бол хөдөө орон нутагт ажил үүргээ гүйцэтгэж буй 600 орчим мэргэжилтнүүд цахимаар мэдээлэл солилцсон юм.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа нь хэрэгжиж буй цахим шилжилтийн гол дэд бүтэц болсон тус байгууллагуудыг хөгжлийн дараагийн шатанд гаргах ажил нэн тэргүүнд бөгөөд тус байгууллага бүрд ажиллаж буй нарийн мэргэжлийн баг хамт олны болон Цахим хөгжил харилцаа холбооны яамны дэвшилтэт үйл ажиллагаа нь МУ-ын засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хэрэгжилтийн суурь болох юм.

Тус уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлсэн үгэндээ:

-Харилцаа холбооны салбарын бодлого бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Гэвч өнөөгийн харилцаа холбооны салбарт төрийн тодорхой бодлого дутагдсанаас үүдэн засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал зохих төвшинд үүссэн. Асуудал тухай бүрд анхаарч ажиллахад мэргэжилтэн нэг бүрийн дэмжлэг, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарын үндсэн дэд бүтцээ эргэж харахгүйгээр урагшлах боломжгүй бөгөөд орчин цагийн хэрэглээ хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий бүтэц, үйлчилгээг бүрэн цогцлоохын төлөө өнөөгийн ололт амжилтаа илүү сайжруулах чиглэлд улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна гэв.

Улс орны нийгэм, эдийн засагт, хөгжлийн бусад бүхий л салбарт хувь нэмрээ оруулах, инженер, дэд бүтэц, технологийн шийдлээр дэмжин хамтран ажиллах боломж манай салбарт  дүүрэн бий бөгөөд уг үүрэг гарцаагүй тул илүү нээлттэй, хариуцлагатай, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах нь чухал юм.

Other news

Ц.Баатархүү: Ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил улс орны хэмжээнд хийгдэнэ

Дархан-Уул аймаг Монгол Улсын анхны жишиг “Цахим аймаг” -ийн эхлэлийг тавилаа. Тус аймгийг 2023 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жишиг “Цахим аймаг” болгох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд дарханчууд дижитал шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж, эдгээр өдрүүдэд үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ  “Монгол Улсын хойд нийслэл, Төв Азийн ирээдүйн том хот болох Дархан-Уул аймгаас жишиг “Цахим аймаг” концепцийг эхлүүлж байна. Дархан-Уул жишиг “Цахим аймаг” болж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаатай адил энэ өдрөөс эхлэн төрийн үүд хаалга нээлттэй болж байна. Иргэн, аж ахуй нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.  Цахим шилжилт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэх үйл явц багасаж, хээл хахууль, хүн суртал сууриараа алга болно. Тендерийг хиймэл оюун ухаанаар шалгаруулдаг болно. Дарханчууд үүнийг хамтарч хийж чадвал бусад аймгууд үлгэр жишээ авч, Монгол Улс авлигагүй, нээлттэй байх боломж бүрдэнэ. Энэ эхлэлийг дарханчууд өнөөдөр тавьж байна. Дархан-Уул аймгийн нэвтрүүлсэн 10 систем амжилттай хэрэгжиж чадвал ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар энэхүү сайн жишгийг олон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил эрчимтэй хийгдэнэ” гэдгийг онцлов. Дархан-Уул аймаг нь цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд дараах 10 системийг нэвтрүүлжээ. Үүнд Дархан-Уул аймгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн ажлуудтай танилцлаа Дархан-Уул аймаг цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 10 системийг нэвтрүүлсэн. Үүнийг нэг нь төлбөр тооцооны систем бөгөөд тус аймагт амьдарч буй өрх, түүнтэй холбоотой бүх тооцоог нэг цонхоор төлөх боломжийг бүрдүүлж өгчээ. Энэхүү систем нь Дижитал Дархан аппликейшнд холбогдсон бөгөөд тус аппликейшнээс дээр дурдсан 10 системийн үйлчилгээг авах боломжтой юм. Дарханчууд ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлж, усны алдагдлыг бууруулна Дархан-Уул ус суваг ХК нь  цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 14 төрлийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Эдгээр системүүдийг ашигласнаар 42 ус олгогчийн орон тоо, болон 4 жолоочийн оронтоог хэмнэжээ. Тус байгууллага нь 2021 онд аймгийн хэмжээд ухаалаг тоолуурыг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр дарханчуудын 70 хувь нь ухаалаг тоолуур ашиглаж байна. Ухаалаг тоолуурыг нэвтрүүлсэнээр ус сувгийн газар ус ашиглалтыг нөхцөл байдлыг бодитоор хэмжих, усны тоолуурын заалтыг автоматаар хүлээн авах боломж бүрджээ. Харин өрхүүдийн хувьд усаа автоматаар нээж, хаах, эзгүй үед усны тоолуур бичигдэхгүй байх, ус алдах эрсдэлээс сэргийлэх боломжтой ажээ. Түүнчлэн ус сувгийн байгууллагууд хуучин тоолуураар усны алдагдлыг хэмжиж чаддаагүй байснаас үүдэлтэйгээр тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг байсан бол өнөөдөр ухаалаг тоолуурыг байршуулсанаар усны алдагдлыг бодитоор хэмжиж, 80хувийн алдагдлыг бууруулах боломж бүрджээ. Дархан сум нь зориулалт бүхий хогны саванд сенсор төхөөрөмжийг суулгажээ. Уг төхөөрөмж нь хог дүүрсэн тохиолдолд автоматаар сул байгаа ажилтан руу ачилт хийх болсныг мэдэгдэж, ачигч дохионы дагуу хог дүүрсэн хэсэгт очиж, ачилтаа хийдэг ажээ. Дархан-Уул аймгийн ХУРДАН цэгийн үйл ажиллагаатай танилцлаа Монгол Улсын Засгийн газар 2022 онд төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан. Тус байгуулага нь 21 аймагт салбартай бөгөөд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэд оператороор дамжуулан үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт,  сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо болон Монгол шуудан компанийн үйл ажиллагаатай танилцлаа ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Монголын цахилгаан холбоо болон Монгол шуудан компанийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид тус салбарыг хөгжүүлэх чиглэлд яам бодлогын хувьд дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төв байрлаж байна Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк Ухаалаг Засаг төслийн хүрээнд 2022 оны 10 дугаар сард Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулсан. Энэхүү нөөц төвийн үйл ажиллагаатай ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү танилцаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаарх мэдээлэл сонсож, санал солилцлоо. Үндэсний дата төвийн нөөц төв нь томоохон хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл, тодруулбал, газар хөдлөлт, үер, тог цахилгааны гэмтэл гарахад Дата төвийн үйл ажиллагаа тасалдахгүй явагдахад оршино.

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) өнөөдөр /2025.06.30/ эхэллээ. Олон улсын хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг бөгөөд хүрэлцэн ирсэн APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл болж байна. Энэ үйл явцад Ази, Номхон далайн бүс нутгийн холбооны үүрэг чухал ач холбогдолтойг онцлов. Уулзалт 2025.06.30-ны өдрөөс 2025.07.05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө. Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой, гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.