Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ОУЦХБ-ын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дэх их хурал (ITU PP-22) Румын улсын Бухарест хотноо эхэллээ

2022.09.28

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн 21 дүгээр их хурал Румын улсын нийслэл Бухарест хотод 2022.09.26-2022.10.14-ний өдрүүдэд “Нэгдье, Холбоё” уриан дор чуулж байна. Дижитал шилжилтийн ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий энэхүү хуралд ОУЦХБ болон Нэгдсэн Үндэстний гишүүн бүх орны 3000 гаруй бодлого тодорхойлогчид, 200 орчим улс орон оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо нар оролцож байна.

Дөрвөн жил тутамд хуралдан, ОУЦХБ-ын бодлого, стратегийг тодорхойлж, санхүүгийн төлөвлөгөөг баталдаг тус хурлаар ОУЦХБ-ын удирдлагын баг, зөвлөлийн гишүүн орнууд, радио зохицуулалтын зөвлөлийн гишүүдийг тус тус сонгодог.

Арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ хэлсэн үгэндээ: Румын улсын Засгийн газар болон Харилцаа холбооны удирдлага, зохицуулалтын үндэсний газар (ANCOM)-д, мөн энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манлайлсан Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Хулин Жао, ОУЦХБ-ын удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгээр зарлан, “Дижитал үндэстэн” болох зорилтын хүрээнд цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг УИХ-аар баталж, Монгол Улсад дижитал өөрчлөлтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан талаар онцолсон юм.

Мөн түүнчлэн 1.9 сая хэрэглэгчтэй, 63 төрийн байгууллагын 2000 орчим төрийн үйлчилгээг багтаасан, 16 сая гаруй онлайн үйлчилгээг иргэдэд хүргээд байгаа “E-Mongolia” цахим систем нэвтрүүлсэн талаар дурдаад, Засгийн газраас “Дижитал үндэстний стратеги” 2027 он хүртэлх дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд Азийн технологийн төв орон болох зорилт тавин ажиллаж байна. Мөн гадаадын иргэнд цахимаар оршин суух эрх олгох, Монгол Улсад бүртгэлтэй компани байгуулах, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд татварын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологийн гарааны компаниудыг дэмжих, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор инновацийн төвүүдийг барьж байна.. хэмээгээд

Монгол Улсын Засгийн газар ОУЦХБ болон гишүүн орнуудтай хамтран ажиллаж, “ОУЦХБ-ын 2030 он хүртэлх хөтөлбөр” болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

 

Other news

ЦХХХЯ БНСУ-ын “KT” корпорацитай хамтарч ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын “КТ” корпорацын Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд – Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх. – “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх – Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх – Үндэсний дата төвийг өргөжүүлэх – “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар мэдээллээ бүрэн үнэлж ирүүлээгүй, байгууллагуудад хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа. УЦУОШГ-ын харьяанд Ус цаг уур, очны судалгаа мэдээллийн хүрээлэн, Нислэгийн цаг уурын төв, Байгаль, орчин хэмжил зүйн төв лобартори болон 21 аймаг, 330 сумын ус цаг уурын өртөө харуулууд хамаардаг. Эдгээр байгууллагын мэдээллийг нэгтгэж ирүүлэхийг салбарын улсын ерөнхий байцаагч С.Ганзориг хугацаатай үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв гэсэн 3 байгууллагатай бөгөөд өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох мэдээллийг товлосон хугацаанд ирүүлэхээ мэдэгдлээ.

2024 оны ажлаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэв

Долоо хоног бүрийн Мягмар гарагт ЦХИХХ-ны сайдын шуурхай хурал болдог. Өнөөдрийн хурлаар 2024 оны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, 2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ. Хурлын эхэнд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл сайн хэрэгжиж байгааг онцлов. Тодруулбал, Мөн нэмэлтээр Монгол Улсын нийт газар нутгийн харилцаа холбооны сүлжээний нэгдсэн хянах самбар (Dashboard) хийх ажлыг үүрэг болгосон. Энэ хүрээнд одоогийн байдлаар холболт хийгдсэн шилэн кабель, түүний нийт урт, үүрэн холбооны сүлжээний бааз станцуудын байршлын зураглал, хүчин чадлыг засаг захиргааны нэгж (аймаг, сум) бүрээр шууд хянах тогтолцоог бүрдүүллээ. Түүнчлэн салбарын хуулиудын давхардлыг арилгах судалгааг хийж дуусгав. Судалгаанаас гарсан үр дүнд тулгуурлан салбарын хуулиудыг цэгцлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов. Төрийн цахим үйлчилгээний тоонд бус чанарт анхаарч ажиллах концепцийг 2025 оны 1-р сард танилцуулж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. 2025 онд гадаад хамтын ажиллагаанд онцгойлон анхаарч, төрийн эзэмшиж буй эх кодыг экспортлоход нь чухал ач холбогдол өгч ажиллана. Энэ хүрээнд Киргиз, Узбекистан зэрэг улсуудтай хамтарч ажиллахаас гадна код экспортлох бусад боломжийг эрэлхийлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.