Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний цахим шуудан таны цаг, завыг хэмнэнэ

2022.08.18

1. Үндэсний цахим шуудан гэж юу вэ?
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд, иргэний улсын бүртгэлийн дугаараар үүсгэгдсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх, мөн хариу мэдэгдэл хүлээн авах боломжтой цахим шуудангийн систем юм.

2. Яагаад үндэсний цахим шуудан ашиглах хэрэгтэй вэ?Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэн та төрийн байгууллага руу биеэр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцах боломжтой.

3. Үндэсний цахим шуудангаар ирсэн мэдээлэл албан ёсных гэж тооцох уу?
Иргэн таныг танилт, нэвтрэлтийн систем ашиглан таньж, тодорхойлсон тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм.

4. Иргэн танд Үндэсний цахим шуудангаар дамжуулан төрөөс ямар мэдээлэл ирэх вэ?
Төрийн байгууллага мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд үндэсний цахим шуудангаар дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд танд мэдээлэл ирэх юм.

5. Хувийн цахим хаягаа ашиглаж болох уу?
Хувийн цахим хаягийг дурын нэршил, тоо, үсэг ашиглан үүсгэх боломжтой байдаг тул Таныг мөн гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй тул үндэсний цахим шуудан ашиглан төрийн байгууллагатай харилцахыг зөвлөж байна.

6. Үндэсний цахим шууданг хувийн хэрэгцээндээ ашиглаж болох уу? 

Та үндэсний цахим шууданг ашиглан зөвхөн төрийн байгууллагуудад өргөдөл, санал, хүсэлт илгээх боломжтой бөгөөд төрийн байгууллагаас тухайн иргэнд хандсан мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх юм.

Other news

ХХМТГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны ойр орчимд 80 гаруй мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үеэр Ойн судалгаа, хөгжлийн төвийн хамт олон моддыг хэрхэн тарих, цаашид арчлах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан 4.4 сая модыг тарихыг уриалсан юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах боломжтой юм байна. Иймд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж иргэн бүр ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ

Осака хотод байрладаг нэгэн компани усанд орохыг дараагийн түвшинд хүргэх футурист шүршүүрийн савыг танилцууллаа. “Ирээдүйн хүний ​​угаалгын машин” гэж нэрлэгдсэн энэхүү өндөг хэлбэртэй капсул нь усаар дүүргэж, зүрхний цохилтоос хамааран температурыг тохируулна. Энэ нь хэт авианы долгион болон массажны бөмбөлөг ашиглан 15 минутын турш хүнийг угааж, хатаах үйлдэл хийх юм. Мөн өөрийгөө арчлах өвөрмөц туршлагыг санал болгох аж.  Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин худалдаанд хараахан гараагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард 1000 зочин тус төхөөрөмжийг Осакагийн Эрүүл мэндийн асарт туршихаар төлөвлөжээ. Эх сурвалж: Technology Innovation

ЦХИХХ-ны сайд нийслэлийн Засаг дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын зарим чиг үүргийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, харилцаа холбоо, инновац, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2025 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Дижитал-Аймаг, Дижитал-Хот” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр 6 зүйл 36 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай 6 зүйл 45 заалтад тусгагдсан ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.