Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

2022.08.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна.

Other news

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ЦХИХХЯ-нд ажиллаж, Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудад үе шаттай танилцуулах арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнөөдөр ( 2024.10.18) Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны албан хаагчид болон яамны харьяа, салбар байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд  танилцууллаа. Энэхүү төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлын удирдлага, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх бэлтгэл судалгаа эхэллээ

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол Улсын онц чухал мэдээллийн дэд бүтцийн аюулгүй байдлын удирдлага, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд бэлтгэл судалгааны ажил эхэллээ. Эхний удаагийн бэлтгэл судалгааны хүрээнд зохион байгуулсан уулзалтын “Уулзалтын тэмдэглэл”-д Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын судалгааны багийн ахлагч Масао Шино, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Э.Балдансамбуу нар гарын үсэг зурлаа. Энэхүү буцалтгүй тусламжийн зорилго нь онц чухал мэдээллийн дэд бүтцэд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах техник, технологийн болон институцийн чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын кибер аюулгүй байдлыг сайжруулахад оршино. Төслийн хүрээнд хэд хэдэн удаагийн бэлтгэл судалгаа хийж, судалгааны үр дүнг Японы Засгийн газарт танилцуулах бөгөөд санал дэмжигдсэн тохиолдолд хоёр улсын Засгийн газар хоорондын холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажуулснаар буцалтгүй тусламжийн төлөвлөгөөний үйл ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.

Япон улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ЖАЙКА-тай хамтын ажиллагааны хүрээнд Япон улсад Сансрын технологийн чиглэлээр 100 хувь тэтгэлэгтэй магистр болон докторын түвшинд суралцах тэтгэлгийг зарлаж байна.  Тавигдах шаардлага:  Бүрдүүлэх материал Тэтгэлэгийн танилцуулгыг ЭНД дарж татаж авна уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг та bayasgalan@mddic.gov.mn  имэйл эсвэл 88885465 дугаарт холбогдож авна уу.