Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана

2022.08.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.

Other news

Төрийн байгууллагуудад үүлэн тооцооллын дэд бүтцийг нэвтрүүлж, төсвийн хэмнэлт гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон “Ухаалаг засаг-2” төслийн багийн төлөөллийг энэ сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Ухаалаг Засаг-1” төсөл маш амжилттай хэрэгжсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд, “Ухаалаг засаг-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу манай яамны чиг үүрэгт инновацын асуудал нэмэгдснээр бид тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байна. Тухайлбал Хиймэл оюун ухаан, Дрон болон Сансрын тухай хууль зэрэг хэд хэдэн шинэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэл ажил хангаж байгааг дуулгав.   Түүнчлэн НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2024 онд Монгол Улс 28 байраар урагшилж дэлхийн 193 орноос 46-д жагссан бөгөөд  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилсан амжилттай байна. “Ухаалаг засаг-2” төсөл Монгол Улсын цахим эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн итгэж байна” хэмээн онцлов. Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ болон БНСУ-ыг хариуцсан захирал, хатагтай Мара К.Уорвик хэлэхдээ “Дэлхийн банк саяхан үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж, цахим хөгжлийг шинэ тэргүүлэх чиглэлээ болгосон. Иймд бид зөвхөн хөрөнгө оруулалтыг дэмжих бус дэлхийн шилдэг туршлагуудыг нутагшуулах тал дээр дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг олон улстай хамтран ажиллахад нь шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ” гэв. Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2″ төсөл нь 2023 – 2027 оны хооронд хэрэгжих бөгөөд 3 зорилтын хүрээнд 40 гаруй төсөл, арга хэмжээг зохион байгуулна. Үүнд: Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд

Өнөөдөр “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Ryan Goodnight-тай албан уулзалт хийв

100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаа 1 жил алджээ. Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлсэнээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой. Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Засгийн газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр (2023.02.09) Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар хамтарч ажиллах юм. Салбар бүрийн цахим шилжилтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах явдал чухал юм.