Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ​

2022.07.22

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно. Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ. Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна.

Other news

БНХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн Докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй гишүүн орнуудын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2025 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 5-д ордог сургууль юм. Суралцах чиглэл: School Major Astronautics Mechanics Control Science and Engineering Aeronautical and Astronautical Science and Technology Mechatronics Engineering Mechanical Engineering Aeronautical and Astronautical Science and Technology Material Science and Engineering Material Science and Engineering Energy Science and Engineering Power Engineering and Engineering Thermophysics Computer Science and Technology, Faculty of Computing Software Engineering Physics Physics Life Science and Technology, Faculty of Life Science and Medicine Biomedical Engineering Electronics and Information Engineering Information and Communication Engineering Хугацаа:   Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлэгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Scholarship type: B University code: 10213 Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов. GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган нийлүүлж, холбооны ажилчдыг тээвэр, оффисын орон зайгаар хангаж, засгийн газрын хэмжээнд зардлыг бууруулах бодлого болон удирдлагын бусад ажлуудыг боловсруулдаг юм. АНУ-ын Ерөнхий Үйлчилгээний Захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, дээрх чиглэлүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийллээ.

Кибер аюулгүй байдал, дроны мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд ЖАЙКА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажилллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдож буй дарга Мияги Кэнсүкэ болон бусад албаны төлөөлөгчдийг энэ сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Японы олон улсын хамтын ажиллагааны байгуулага /ЖАЙКА/ нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбар, түүний хүний нөөцийг бэлдэх чиглэлд хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам сансрын технологи, дроны хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор бэлтгэл ажлаа хангаж буй дуулгаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг Япон улстай хамтран бэлдэх, туршлага судлах талаар онцлов. ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ “ЖАЙКА нь Монгол Улсын олон салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэмжлэг тусламжийг үзүүлж ирсэнийг онцлоод цаашид Монгол Улсын цахим хөгжил, инновацын чиглэлд нягт уялдаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн ЖАЙКА байгууллага нь Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судлан ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд цус тээвэрлэх дроны анхны нислэгийг 2023 оны 11 дүгээр хийсэн бөгөөд цаашид энэ чиглэлд мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, хамтран ажиллахад нээлттэй байгаагаа онцоллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааг 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 14 удаагийн сургалт семинарыг зохион байгуулж, нийт 280 гаруй албан хаагчийг чадавхжуулаад байна. Мөн иргэд олон нийтийн кибер халдлага зөрчил, гэмт хэргийн талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 16 видео контентыг бүтээж олон нийтэд түгээв. Мөн ШУТИС – тай хамтран кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх сайжруулсан бөгөөд энэ чиглэлийн сургагч багш нарыг чадавхжуулж байна. Үүний зэрэгцээ, төрийн албан хаагчдын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулж байна.