Салбарын статистик
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201
EVENT
2022.06.09
2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201
Хүний эрхийн өдөрт зориулан ХЭҮК, УИХ-ын Тамгын газар, ЦХИХХЯ хамтран судлаач оюутнуудыг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од тус яаманд хүний эрх хэрхэн хангагдаж байна вэ, 2024 онд хэрэгжүүлэх дүрэм журмын хэрэгжилтийн талаар судлаач оюутнуудад мэдээлэл өгөв. Мөн “2025 онд цахим шилжилтийг эрчимжүүлж, шуудан, харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дроны тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа” гэж дурдлаа. Төрийн үйлчилгээг цахимжуулахдаа тоонд бус чанарт анхаарч, иргэддээ хүрсэн цомхон үйлчилгээг “e-mongolia” системээр дамжуулан хүргэхээр зорьж буй. Одоогийн байдлаар тус платформоор 1,9 сая иргэн үйлчлүүлээд байна. Мөн инновацыг нэвтрүүлж, иргэн төрийг өндөр технологиор холбох, бизнес загварыг хөгжүүлж, олон улсад экспортлохыг зорьж буй. Технологи хөгжихийн хэрээр кибер аюулгүй байдлыг хангах нь шүдний өвчин болдог. Энэ чиглэлд хүний нөөцийг бэлдэж, мэдээллийн онц чухал дэд бүтэцтэй байгууллагуудыг эрсдэлээс хамгаалах, эрсдэлийг тооцоолох шаардлага ч үүссэн. Тиймээс мэдээллийн аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх хамтарсан журмыг ч батлаад байна. УИХ-ын даргын захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулагдсан. Тус ажлын хэсгийн гишүүд эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр танилцах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд их дээд сургуулиудын судлаач оюутнууд өнөөдөр ЦХИХХЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, 2024 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болгох Засгийн газрын тогтоол тус тус гарсан. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьжээ. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг батлан, хэрэгжүүлж байна.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж дууссан. Тус стратегийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихын өмнө салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг өрнүүлж байгаа билээ. Энэ удаад Ц.Баатархүү сайд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-йг арилжааны банк, финтекийн холбооны гишүүд болон үүрэн холбооны оператор компанийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэв. Үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал, Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно. Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд: Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэхүү стратеги нь хэрэгжэхүйц байлгахын тулд Засгийн газар болон УИХ-д өргөн барьж, батлуулна гэдгийг дуулгасан юм. Арилжааны банк, финтекийн холбооны гишүүд, үүрэн холбооны оператор компаниудын зүгээс дээрх стратегийн төслийг боловсруулахад анхнаас нь оролцож ирсэн бөгөөд төр өөр хоорондоо, хувийн хэвшил өөр хоорондоо, төр хувийн хэвшил хооронд өгөгдөл солилцох, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах, 100 чухал сэдвийн боловсруулалтад хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад экспортлох бол дотоодын патентын асуудлыг авч үзэх хүсэлтийг тус, тус тавилаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Үүнд, салбарын анхдагч хуулийн төслүүд мөн адил багтаж байгаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Ministry of Digital Development, Innovation and Communications, Mongol Post Office, Sukhbaatar Square - 1, Peace Avenue, 1st District, Chingeltei District, Ulaanbaatar 15160-0012