Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

2022.05.17

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!

Other news

“Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна 2022.10.08 “Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн нь тус салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага солилцох, бодлогын болон зохицуулалтын асуудлуудаа хэлэлцэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаандаа тусгах боломжийг олгодог. 2006 оноос эхлэн зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнийг энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ

Осака хотод байрладаг нэгэн компани усанд орохыг дараагийн түвшинд хүргэх футурист шүршүүрийн савыг танилцууллаа. “Ирээдүйн хүний ​​угаалгын машин” гэж нэрлэгдсэн энэхүү өндөг хэлбэртэй капсул нь усаар дүүргэж, зүрхний цохилтоос хамааран температурыг тохируулна. Энэ нь хэт авианы долгион болон массажны бөмбөлөг ашиглан 15 минутын турш хүнийг угааж, хатаах үйлдэл хийх юм. Мөн өөрийгөө арчлах өвөрмөц туршлагыг санал болгох аж.  Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин худалдаанд хараахан гараагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард 1000 зочин тус төхөөрөмжийг Осакагийн Эрүүл мэндийн асарт туршихаар төлөвлөжээ. Эх сурвалж: Technology Innovation

Өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртжээ

Монгол Улсын хэмжээнд өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртжээ. Цахим дээрэлхэлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь доромжлол, гүтгэлэг гэддгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд дурдсан байна. Энэ нь залуусын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өсвөр үе, залуучуудад тулгарч буй цахим дээрэлхэлт, цахим орчны эрсдэлүүдтэй холбоотой асуудлыг хөндөж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэх зорилгоор “Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.02/ зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд төр, иргэний нийгэм, боловсрол, технологийн салбарын төлөөлөл болон залуучууд оролцож өсвөр үе, залуучуудын цахим аюулгүй байдлыг хангах, илүү хүртээмжтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, стратегийн талаар санал солилцсон юм. Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хүртээмжтэй хөгжил дэвшлийн чухал ач холбогдлыг онцлоод, “Цахим шилжилт нь хүн төвтэй, хүртээмжтэй, аюулгүй байх шаардлагатай. Энэхүү дижитал эрин зуунд бид өсвөр үе, залуусын аюулгүй байдлыг хэрхэвч мартаж болохгүй. Монгол Улсад залуучуудад ээлтэй, аюулгүй дижитал ирээдүйг бүтээж, цахим дээрэлхэлтийг арилгахын тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр залуучууд, төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншүүдтэйгээ тууштай хамтран ажиллах болно. ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Пүрэвням ЦХИХХЯ-ны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Пүрэвням: Цахим орчин хүүхдүүдэд сурч хөгжих шинэ боломжуудыг олгож байгаа ч, кибер аюул занал, цахим дарамт, худал мэдээлэл, цахим залилан зэрэгт өртөх эрсдэлүүдийг нэмэгдүүлж байна. Иймд залуучууд зөвхөн “хэрэглэгч” байхаас гадна, хариуцлагатай, ухамсартай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүнд зөвхөн Засгийн газраас гадна эцэг эх, боловсролын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, технологийн компаниуд, олон улсын байгууллагууд зэрэг олон талт оролцогчдын олон нийтийн цахим ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх санал санаачилга, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой. Интернэт орчныг аюулгүй болгох нь зөвхөн технологийн асуудал биш, соёл, боловсрол, бодлого, хамтын ажиллагааны асуудал юм. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг батлуулаад байна.