Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Радио холбооны анхны өдрүүд...

2022.05.04

Ардын засгийн эхний жилүүдэд “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх технологи хэрэгтэй байлаа. МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 дугаар сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад “радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг монголын төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ. 1930 онд ЗХУ-ын эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцлийг судлаад “Монгол улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ. Засгийн газрын 1931 оны 3 дугаар сарын 13 ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэсэн “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. 1931 оны зун радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. МОНГОЛ РАДИО хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дамжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ. Их хүрээнд 1880 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор сууриших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ” гэдэг орос ажилчдийн клуб байжээ.

“Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын төхөөрөмжийг ашиглан төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ.

1931 оны 6 дугаар сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ.

Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа :  нийслэлд радио анх эхлэж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргье” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг.

“Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор

  1. Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар
  2. Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг
  3. Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ.

1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ.

Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ.

“Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор

  1. Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар
  2. Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг
  3. Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ.

1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ.

Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ.

Энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ.

БНМАУ-д радио нэвтрлүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас  “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ.

1934 оны 9 дүгээр сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлэгийг нээх ажиллагааг УБ хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас Элчин сайдын төлөөлөгчид оролцжээ.

                       Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Рэнцэнгийн Мэнд

“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар анх цацагджээ.

Анхны радио диктор Батаа

Нээлтийн үйл ажиллагааг 13 аймгийн төвүүдэд радиогоор сонсгожээ.

Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ.

1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байна.

1946 оноос Л.Мөрдорж хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 аад жил болжээ.

Үг. Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ

Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

                                                                                         Эх орон
                                                                                        Дэлгэр Монгол орноо
                                                                                        Магтаж бид нар дуулахдаа
                                                                                        Тэнэгэр сайхан жаргалаа
                                                                                        Бахдаж заавал оруулдаг

1947-онд Америкийн Атлантик хотод, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа. 

БНМАУ ыг цаашдаа нэгдсэн төлөвлөгөөтөй хөгжүүлэх бодлогын баримтыг 1947 онд хуралдсан МАХН ын 11 р их хурлаар хэлэлцээд Улс ардын аж ахуйг 1948 – 1952 онд хөгжүүлэх анх дугаар таван жилийн төлөвлөгөөг батласан нь чухал алхам болжээ.

Анх дугаар таван жилийн төлөвлөгөөнд сум ба томоохон газруудад 13 радио зангилаа байгуулах, 280 суманд Эх орон хүлээн авагчийг тавихаар төлөвлөжээ.

                                                                                              Бэлтгэсэн: Харилцаа холбооны түүхийг судлагч Г. Шаравдэмбэрэл

 

Other news

Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд Баян-Өлгий аймгийн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 22 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн аймгийн ЕБС-ын 10 сургуулийн 100 гаруй багш, сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мөрөөдөлдөө хүрэх алхам, цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулав.

E-Mongolia, E-Kids системд үнэгүй нэвтэрч, үр хүүхдээ хамгаалаарай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо. Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өнөөдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ. Төрийн цахим үйлчилгээний 1,6 сая хэрэглэгчтэй E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг нээн яаралтай горимоор 7 хоногт багтаан нээнэ. Огцом өсч буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах шийдэл нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг түгээмэл жишээ нь Googel family Link апп юм. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд аль хэдийнээ энэ аппликэйшнийг хэрэглэж хэвшээд байна. E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна. ​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нэг талаас иргэнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Нөгөө талаас насанд хүрэгсэд, ээж аавууд бид цахим гэмт хэрэг, жигшүүрт хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” гэж мэдэгдээд байсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх үүд хаалгыг нээж, нийгмийн хариуцлагын өндөр ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа ирээдүй эзэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно. Дээрх ажлын хүрээнд Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот хөдөөгийн тоон хуваагдал буурна.