Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

2022.05.03

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна.

Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно

  • Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой.
  • Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой.
  • Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой.

Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой.

Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно.

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ
  • Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар
  • Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.
  •  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх
  • Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.

 

Other news

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах; Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Ил болон гэмтсэн цахилгааны утаснаас болгоомжлох; Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглох, хонохгүй байх; Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх. ИРГЭД ТА БҮХЭН ҮЕР УСНЫ ГЭНЭТИЙН, БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо. Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

Виртуал бүсэд татварын хөнгөлөлтөөс гадна 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ

Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум “Open Tech Summit – 2024” арга хэмжээ Дархан-Уул аймагт 2024 оны 09 дүгээр сарын 06-нд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, тэндундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилийн хугацаанд дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудыг онцлов. Тодруулбал, Open tech Summit – 2024 арга хэмжээнд Голомт банкны Мэдээллийн технологийн захирал М.Сайнбилэг салбарын статистик, дата танилцуулсан бол Dell болон Chimege компанийн удирдлага хиймэл оюун ухааны хэрэглээний талаар илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.