Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

2022.04.09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Other news

Виртуал бүсийн үйл ажиллагааны журмын төсөл батлагдсанаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж буй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.17) зохион байгууллаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, МТ-ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдүүдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, виртуал бүсийн бусад харилцааг зохицуулах зорилго бүхий тус хэлэлцүүлэгт салбарын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, мэдээллийн технологийн хөгжил, шийдэлд шууд нөлөөлөх саналуудыг нээлттэй солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэг нэгтгэн Засгийн газар хүргүүлнэ.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

ЦХХХ- ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.03.27/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Тиласони Бенжамин Мусуку болон холбогдох албаныхантай уулзаж, Ухаалаг засаг-2 төслийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг үе шаттайгаар дэмжин, Ухаалаг засаг – 1 төсөл амжилттай хэрэгжсэн явдалд талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, хөгжүүлэх зорилготой тус төсөл нь дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэн, цахим шилжилтийн сайн туршлагыг нэвтрүүлж, цахим ур чадварыг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Ухаалаг Засаг – 2 төсөл нь төрийн үйл ажиллагааг шилэн болгож, хүнд суртлыг бууруулснаар иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг ЦХХХ-ны сайд Н.Учрал цохон тэмдэглэв. Дэлхийн банкны Цахим хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч Сиоу Чев Күэк Ухаалаг засаг-1 төсөл амжилттай хэрэгжихэд Монгол улсын засгийн газрын хувь нэмэр их байсныг дурдаж, цаашид Ухаалаг засаг-2 төслийн хүрээнд илүү үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцлоо.

“Дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг эх орондоо бэлдэнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.  ШУТИС нь шинжлэх ухаан,  мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсад гаднын программ хангамжийн компаниуд хөгжүүлэлтээ хийдэг болох орчин нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам харилцан ойлголцож, энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.  ШУТИС нь өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ -тай хамтарсан 2+2 нийт 16 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, дата инженер, дата анализ зэрэг мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй болсонтой зэрэгцээд дээрх чиглэлийн хөтөлбөрүүдийг шинээр бий болгож,  анхны төгсөгчдөө 2024 онд хүлээн авчээ.