Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

КАНСАТ - 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Other news

БНХАУ-ын Жежианы их сургуулийн Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 27-д багтдаг сургууль юм. Суралцах чиглэл: Master ProgramSchoolMajorMechanical EngineeringMechanical EngineeringEnergy EngineeringPower Engineering and Engineering ThermophysicsInformation Science and Electronic EngineeringElectronics Science and TechnologyControl Science and EngineeringControl Science and EngineeringComputer Science and TechnologySoftware EngineeringPhD ProgramAcronautics and AstronauticsMechanicsAcronautical and Astronautical Science and TechnologyElectronic Science and TechnologyPhysicsPhysicsMechanical EngineeringMechanical EngineeringMaterials Science and EngineeringMaterials Science and EngineeringEnergy EngineeringPower Engineering and Engineering ThermophysicsInformation Science and Electronic EngineeringElectronic Science and TechnologyInformation and Communication EngineeringControl Science and EngineeringControl Science and EngineeringComputer Science and TechnologySoftware EngineeringBiomedical Engineering and Instrumental ScienceBiomedical Engineering Тэтгэлэгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Scholarship type: B Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ

Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Интернэт протокол хувилбар IPv4 хаяглалтын нөөц 2015 онд дууссан, цаашлаад өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар IPv6 хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү шинэ хаягжилтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, харилцаа холбоо, технологийн салбарын гол цөм болсон инженер, техникийн мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратегийн газрын захирал Луис Пабло: Монгол улс IPv6 хаягт шилжихэд боловсон хүчин, техникийн хувьд бэлэн болжээ. IPv6 хаягт шилжихэд технологи, нууцлалын хувьд маш сайн шийдэлтэй болсон. IP хаяг бол хүн бүрт оноосон регистрийн дугаар биш. Энэ нь маш олон сая хаягаас байнга сольж, шинэчлэгдэж байдаг хаяг бөгөөд зөвхөн интернэт сүлжээн дахь төхөөрөмжүүд хоорондоо ярих хаяглалт юм. Хэлэлцүүлэгт УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд, Банкуудын төлөөлөл оролцлоо.

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

ҮЙЛ ЯВДАЛ Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд 2022.05.01 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ