Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа

2022.04.04

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын  68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал,

  • Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ
  • Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана

Other news

Э.Батшугар: “Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк, хувийн хэвшил хамтран 2025 оны 09 дүгээр сарын 19-26-ны өдрүүдэд “Монголын технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж байна. Бүтэн долоо хоногийн туршид салбар бүрийн технологийн хорхойтнууд “TECHWEEK” малгай дор 70 гаруй арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр хаалтын арга хэмжээг зохион байгуулж илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Өнөөдөрийн арга хэмжээг Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар нээж “ 5D стратегийн хүрээнд эдийн засаг экспортоо 2 дахин өсгөх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг эрчимжүүлэхэд ажиллана. Засгийн газрын ажлын эхний 100 өдөрт виртуал бүсийг хэрэгжүүлэх журам, Digital First хөтөлбөрийн хүрээнд 74 зөвлөмж, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний бодлого бол “Digital first” буюу цахимыг тэргүүн тавих юм. Учир нь монгол улсын хөгжлийг хурдасгах гол түрхүүр” гэж харж байгаагаа илэрхийллээ. Үүний дараа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу, “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа. Дээрх амжилтыг илүү ахиулах шаардлагатай байна. Тухайлбал, дижитал эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, их өгөгдөл, хиймэл оюуныг нэвтрүүлж төрийн үйлчилгээнд чанар, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. Techweek нь зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдсангүй. 21 аймгийн залуучууд мөн адил энэхүү хөдөлгөөнд нэгдэж, орон нутгийн дижитал шилжилтийн талаар хэлэлцэж, шийдлийг эрэлхийлсэн юм. “Монголын технологийн 7 хоног” бол Монгол Улсыг олон улсад сурталчлах, үндэсний технологийн компаниудын чадавхыг харуулах, тэднийг олон улсын зах зээлд танигдах боломжийг өргөжүүлэх зорилготой юм. Энэ утгаараа тус арга хэмжээг гадаадын 50 гаруй төлөөлөгчид сонирхон оролцож, Монгол залуучуудын технологийн шийдэл, боломжуудтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар ч тус арга хэмжээнд ач холбогдол өгч, технологийн салбарыг дэмжих хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. –           Тэд монгол залуучуудаа дэмжиж, “Виртуал бүс” байгуулах шийдвэрийг гаргасан. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компанид төрийн зүгээс татварын болон татварын бус 8 дэмжлэгийг үзүүлэх юм. Энэхүү шийдвэр нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. –           Мөн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт өргөнөөр ашиглах нь салбарын хөгжлийн гол хөшүүрэг гэдгийг тодотгож, Засгийн газар “Digital First” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээ цахимаар авахад илүү хүртээмжтэй, түргэн шуурхай, иргэдийн цаг хугацаа болон зардлыг хэмнэсэн байх зарчмыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэхээр боллоо. –           Цаашилбал, хиймэл оюуны хөгжил нь байгууллага, хувь хүний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх томоохон боломж авчирч байгаа хэдий ч шинэ сорилт, эрсдэл дагуулж буйг онцолж, Монгол Улсын Засгийн газраас “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг батлан хэрэгжүүлэхээр болсон нь онцлох үйл явдал байлаа гэлээ. “ICT Forum” нь 2025 оны 9 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдаж байна. Уг форумд төрийн бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчид болон тэргүүлэх компаниуд оролцож, салбарын тулгамдсан асуудал, хамтын ажиллагаа, инноваци, хөрөнгө оруулалтын боломжуудыг өргөн хүрээнд хэлэлцлээ. Ийнхүү бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн “TECHWEEK 2025” нь оролцогчдод шинэ мэдлэг, мэдээлэл өгч, харилцан туршлага солилцох өргөн боломжийг нээсэн бөгөөд ирэх жил буюу 2026 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том арга хэмжээ болон ICT EXPO-г олон улсын арга хэмжээ болон өргөжиж буйг зарлалаа.

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27 дугаар их хуралд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү нээлтийн илтгэл танилцуулна

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутагт үзүүлэх үр нөлөө” уриа дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн хуралд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлтийн илтгэл танилцуулна. Тэрбээр дэлхийн хүлээн зөвшөөрөгдөх программ хангамжийн инженерүүдийг бэлдэх “20к IT инженер” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж, ирээдүйд нэн шаардлагатай мэдээллийн технологийн инженерүүдийг бэлтгэх ажлыг удирдан чиглүүлж, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг дэвшилтэт технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тусламжтайгаар шийдвэрлэх “Ухаалаг Улаанбаатар” хороог ахлан, цаасан тасалбарыг цахимд шилжүүлэх, газрыг цахимаар олгох, хогийг мөнгө болгох зэрэг олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан. Энэ удаагийн Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хуралд тэрбээр мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн нэг гол бүтэц болгон хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн салбарт нэвтрүүлэх бодлогыг танилцуулах гэж байна. Та бүхнийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болох Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурлын нээлтэд хүрэлцэн ирж, харилцаа холбоо, инноваци, мэдээллийн технологийн салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлууд, томоохон төсөл хөтөлбөр зэрэг шинэ соргог мэдээ, мэдээллийг сонсох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Ц.Баатархүү: Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдах 2 журмыг баталлаа. Тодруулбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компани байршлаасаа үл хамааран татвараас гадна дараах 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнд: Хуультай танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571