Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

2022.03.11

Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм. Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авилгын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай  судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.

Other news

Нээлттэй өгөгдлийн чиглэлээр ажиллаж буй олон системүүдийг нэгтгэнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор 59 байгууллагын 691 төрлийн нээлттэй өгөгдлийг ил тод байршуулахаар батлуулсан. Бид ямар байгууллага нь цаг хугацаандаа мэдээллээ оруулж байгаа эсэхийг хянаж улирал тутам дүгнэдэг.  2025 оны 04-р сарын 01-ний өдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд нийт 59 байгууллага сүүлийн хоёр жилд 6,010 өгөгдөл байршуулахаас 53 байгууллага 2,777 өгөгдлийг байршуулсан ба тус өгөгдлийг иргэд, олон нийт 23,690 удаа татан авсан байна. Үүнээс Өнөөдрийн байдлаар нээлттэй өгөгдлийн чиглэлээр opendata.gov.mn, shilen.gov.mn, opendataburtgel.gov.mn, opendatalab.mn, sudalgaa.gov.mn, 1212.mn, 1313.mn, dashboard.gov.mn гэх мэт олон байгууллагын олон систем, платформ ашиглаж байна. Тэдгээр системүүдийг нэгдсэн бодлогоор зохион байгуулах, иргэд олон нийт нэг эх сурвалжаас мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, хиймэл оюуны тусламжтай тооцоолол хийх, өгөгдлийн засаглалыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна.  Иймд, нээлттэй өгөгдлийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгохын тулд төрийн байгууллагуудын баазаас тухайн хүн, хуулийн этгээдийг таних боломжгүй болгон хөрвүүлж автоматаар нээлттэй болгох боломжийг нээх зорилгоор төрийн их өгөгдлийг байгуулах ажлыг эхлүүлээд байна.  Мөн өгөгдлийн дэд бүтцийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, технологийн дэвшилд нийцсэн аналитик чадамж хөгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Үндэсний өгөгдлийн стратеги”-ийг батлуулахаар холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн гэдгийг онцлов. 

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй 2022.06.09 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана 2022.02.23 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон бусад удирдлагуудтай уулзлаа. Азийн хөгжлийн банк нь 1997 оноос хойш манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус банкны санхүүжилтээр бусад салбарт хэрэгжиж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог цаашид цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн тус яам нь Азийн хөгжлийн банктай байгуулсан “Дижитал эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” хүрээнд гарын үсэг зурсан санамж бичгийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөв. Тус санамж бичгийн зорилго нь Монгол Улсад цахим худалдааны болон цахим гүйлгээний хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, үндэсний болон бүс нутгийн цахим боловсролыг дээшлүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг чадавхжуулах, цахим харилцаанд оролцогчдыг зохицуулах хууль эрх зүйн орчны талаарх мэдлэг, мэдээллийг солилцох, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх, олон улсын сайн туршлагуудтай уялдуулан хөгжиж буй орнуудын үндэсний бодлого, тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Мөн ойрын хугацаанд хийгдэх Техникийн тусламж үйлчилгээний ажлын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээг тогтоож, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар хамтарч ажиллахаар болов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ