Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцийг аймгуудад танилцуулна

2022.02.22

Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр /2022.02.22/ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм. Тэрбээр “2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан. Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна. Үүний зэрэгцээ, бид ирэх 3 дугаар сарын 1-нд “Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу “e-Mongolia”-р дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэргийн бүртгэл” цахимаар хийхээр болоод байна. Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны 03 дугаар сарын 01-ны өдөр нээгдэж, 2022 оны 03 дугаар сарын 10 өдөр хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт бид 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахимжих шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан байгаа. Ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Энэ багууд нь тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн Баасан гарагт бид 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана. Энэ хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын “e-Mongolia” -г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргасан байгаа. Цахимжилтийн явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах болно” гэв.

Other news

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1fnwErrQxaWCKPukBnV0s3D5ucmjveqSH/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 109 тоот өрөө болон info@mddic.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр бүрдүүлэн2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: *Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. *Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021.08.09 Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/s4J1HwXg5BMvdFqA8 Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 54 дүгээр захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна. Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл оролцож, бүс нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн хийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ болон Ази-Номхон далайн бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, цахим сорилт, боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи, олон нийтийн хөгжилд шинэ хилийн технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцов.