Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Other news

Нийгмийн хариуцлагын хүрээнд ХХМТ-н салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталлаа.  Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбооо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг баталлаа.  Албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд: Шаардлагатай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан Үзэх Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 211 тоот. Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах шинжээч Д.Мөнхсарнай. Цахим шуудан: munkhsarnai@mddic.gov.mn. Утас: 51-266212

Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо 2022.12.22 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна. 2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ