Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Digital Nation-2021” ирэх 9-р сарын 17-19-нд болно

2021.08.24

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргаад байгаа. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, ирэх 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж байна. Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм. Нийслэл Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээг болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргө хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна. Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах цахим шилжилтэд түүчээлэх энэ намрын арга хэмжээ “Digital Nation-2021” -д та бүхнийг урьж байна. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд 2021 оны 08 дугаар сарын 25-ны 17.00 цагт www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дэд сайдаар томилогдсон Г.Баярхүү үүрэгт ажлаа 2025.12.17 өдөр хүлээн авлаа. Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, яамны удирдлагууд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон яамны газрын дарга нар оролцлоо. Энэ үеэр сайд Э.Батшугар,  дэд сайд Г.Баярхүүд амжилт хүсэж, салбарын бодлого, зорилтыг бодит үр дүнд хүргэхэд идэвх санаачилгатай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цахим шилжилт, инновац, харилцаа холбооны салбар нь улсын хөгжлийн суурь тулгуур болж буй энэ үед удирдлагын тогтвортой байдал, бодлогын залгамж чанар чухал гэдгийг илэрхийллээ. Дэд сайд Г.Баярхүү нь: Ажлын туршлагын хувьд:

Partnering with Ireland for digital transition of agricultural sector

ҮЙЛ ЯВДАЛ Хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд Ирланд улстай хамтран ажиллана 2022.07.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Ирланд Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Анн Дервин, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жозеф Китинг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Монгол Улс дахь цахим шилжилтийн үйл явц, туршлагын талаарх мэдээллийг Ирланд улсын Элчин сайдад танилцуулсан бөгөөд талууд Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ирланд улс Европтоо цахим засаглалаараа эхний тавт эрэмбэлэгддэг бөгөөд хөдөө аж ахуйн салбараа нэн тэргүүнд цахимжуулсан гэдгээрээ дэлхийн олон улсад жишиг орон болдог билээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна 2022.10.08 Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий Ухаалаг засаг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн. Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бий болгон, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд салбар бүрт идэвхтэй хэрэгжиж байгаа төрийн цахим үйлчилгээний цахим системүүдийн 90 гаруй хувь нь Үндэсний дата төвийн дэд бүтцээс шууд хамааралтай ажиллаж байна. Цахим мэдээлэл, өгөгдлийн хувьд “Мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн, нууцлалтай аюулгүй байдал” гэсэн 3 асуудлыг чухалчлан авч үздэг билээ. Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан бол засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнөөдөр гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг бүхий нөөц дата төвийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлж байна.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ