Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2021.06.22

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв.

Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.

Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.

Other news

Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Та бүхэн тус линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу, https://drive.google.com/drive/u/1/folders/1GpUOW_kpvMwi5XV7o7IIGBwL303jjGdM https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1769934424469?fbclid=IwY2xjawP72BBleHRuA2FlbQIxMABicmlkETF3eXlUbVVjY1hGT3RxTjF0c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHq4dQafdLsgCY4fu8Ina3DzyjxEGGclHUKFUg4HJ4KTNHf7eWRkdRDM4wHu4_aem_OiJcL4pqbshsiKGqMCL4lQ Хугацаа: 2026 оны 02-р сарын 25-ны өдөр, 17:00 цаг 00 минут

Төв аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Төв аймгийн иргэдэд ойртлоо. Нээлтэд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Төв аймгийн Зуунмод хотын төрийн үйлчилгээний “Хурдан” цэг нь Үйлчилгээний нэгдсэн төвийн байранд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 3 дахь цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Шил ажиллагаа”-ны хүрээнд олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг нээлттэй ил тод болголоо.  Зарим сургуулиуд нэрэндээ “International”, “Global”, “Cambridge”, “IB” гэх мэт үгсийг оруулсан байдаг ч бодит магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй байдаг. Эцэг эхчүүдийн хувьд сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр сонголт хийх тохиолдол элбэг.  Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж, “ШИЛ АЖИЛЛАГАА”-ны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5Ш” ажиллагааны “Шил ажиллагаа”-г хариуцаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагуудыг мэдээллээ нээлттэй, ил тод www.shilen.gov.mn байршуулахыг шаардаж ажиллаж байна.  Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг харах бол ЭНД дарна уу.