Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв

2021.11.03

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар оруулж байгааг хүлээн авна уу. Х.МАГСАРЖАВЫН ЦЭРЭГ БУЮУ ХОЛБООНЫ АНХНЫ САЙД ДЭЧИНГИЙН ДЭНДЭВ Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 19 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад Ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны даргаар ажиллаж байгаад 1929 оны 9 дүгээр сарын 20-нд салааг нь цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамны холбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар томилогдож, холбооны суманг өргөтгөж, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгосон бөгөөд тусгай хорооны даргаар томилогдсон байна. Цэргийн яамны дайчлахын туслах, цэргийн ерөнхий сургуулийн штабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байгаад 1939 онд Хагас цэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны ерөнхийлөн захирах албыг байгуулахад даргаар томилогдож, улмаар 1944 оны 5 дугаар сарын 9-нд Монгол Улсын харилцаа холбооны яам байгуулагдахад анхны сайдаар томилогдож, 1946 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэрээр Монголын харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, хүч чадлаа дайчлан ажиллаж явсан ахмад холбоочин билээ. Мэдээллийг бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Other news

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ

2019 онд өнөөдрийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллах байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгөөр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтад орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-нд заасан 68 төрлийн мэдээллээс 750.000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж шилэн төрийг бий болгох ажил эрчимтэй өрнөж байна. Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ. Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаад хөрөнгө оруулагч нарын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм. Дашрамд дуулгахад “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP) байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн амыг төлөөлдөг 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хамардаг. 2011 онд засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг бий болгосон юм.

Цахимд_хэвшье_Увс_Экспо

Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нэгдсэн үзэсгэлэн худалдаанд Увс аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, UB-cub, Газрын алба, аймгийн музей зэрэг 10 байгууллагаас гадна Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 22 байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах зарим харилцааг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулж ирсэн.Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээ хийх замаар бодлого боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах ажлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах багийн талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.