Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

2022.09.21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой ХК-иас хамтран зохион байгуулж байгаа “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний “Аж үйлдвэржилт” бага хуралд ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцож, үг хэллээ. Уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай, механик ажиллагаа ихтэй, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах, сонгон шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын нөөцөд хүлээн авсан ордуудын тайлан мэдээллийг цахим мэдээллийн сан хэлбэрт оруулж хэрэглэгчдэд ил тод болгох ажил хийгдээгүй байна. Мөн уурхайн зөвшөөрөл олгосноос хойш бүрдүүлэх ёстой 30 гаруй баримт бичгүүдээс төрийн байгууллагуудын хянадаг, баталдаг, зөвшөөрдөг бүх баримт бичгүүд хуучин уламжлалт хэлбэрээр буюу цаасаар, нүүр тулсан харилцаанд тулгуурласан хэвээр байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10-т заасан “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэсэн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар манай яам төрийн үйл ажиллагааг цахимжуулах, үйл явцын ре-инженеринг хийх, Е-Монголиа-гаар дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх талаар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Other news

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина

Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ. Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна. Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ. Эх сурвалж: Technology Innovation

Ховд аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” ”Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар” Сургалтад нийт 3 аймгийн 200 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Ирэх өдрүүдэд Өмнөговь, Сүхбаатар, Завхан аймгуудад тус сургалт зохион байгуулагдана. #цахим_аймаг #Ховд #Хэнтий #Дорноговь