Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь Монголчуудын оролцоог хангаж ажиллана

2022.09.06

УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм.

Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна

Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа.

Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.

 

Other news

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал сансар судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд болон ирээдүйн төслүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцов. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш гишүүн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сансрын технологи, тандан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа. БНХАУ-ын зүгээс АНДСХАБ-ын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлдэг бөгөөд, гишүүн орнуудад сансар судлал, сар судлал, тандан судалгаа, навигацийн  технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүх талын боломжуудыг олгож байна. Мөн хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудын өндөр технологи, СТЕМ боловсролын чиглэлд түлхүү анхаарахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт 50 оюутан холбогдох магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсаас хамрагдсан талаар онцоллоо. Сайд Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгааг дурдаад, хамтарсан сургалт, семинар болон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүдэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Улмаар ирэх онд зохион байгуулах сансрын технологийн арга хэмжээний хүрээнд  хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, талуудын хамтын ажиллагааг улам бататгах талаар тохиролцлоо. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн болон бүс нутгийн орнуудын дунд сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор 2008 оноос эхлүүлж, 2009 оноос Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хороонд ажиглагч гишүүнээр элсэн ажиллаж байна. Манай улсын хувьд АНДСХАБ-ын шугамаар зохион байгуулагддаг зайнаас тандан судлал, сансрын технологи, сансрын хууль зэрэг асуудлаар бүс нутгийн хурал, зөвлөгөөнд тогтмол оролцохоос гадна салбарын мэргэжилтнүүдийг  сургалтад хамруулах, туршлага солилцох, гадаадын экспертийн зөвлөгөө авах, сургалт, судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр нягт хамтран ажилладаг. Тухайлбал, сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор АНДСХАБ-аас БНХАУ-ын Бэйханг их сургууль мөн Баруун Хойд Политехникийн Сургууль, Харбины технологийн дээд сургуульд “Сансрын технологийн хэрэглээ”, “Зайнаас тандан судлал”, “Микро хиймэл дагуул”, “Сансрын хууль, эрх зүй” зэрэг чиглэлээр доктор болон магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр болон богино хугацааны сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг. Манай улсаас Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, түүний харьяа Одон орон, геофизикийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА

Казахстан Улсын Астана хотод ажиллах үеэр хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ болон дата төвийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагатай танилцлаа. Alem.ai болон National Information Technologies JSC (NITEC)-ийн төлөөлөлтэй уулзаж, E-Mongolia системийг хиймэл оюунд суурилсан шийдлээр хөгжүүлэх, Монгол хэлний Sovereign LLM, AI Agent зэрэг технологийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талуудын сайн туршлагуудаас хуваалцав. Мөн Астана хотод хэрэгжиж буй Төв Азийн анхны Tier IV түвшний “AKASHI” дата төвийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус төв нь 100 МВт хүртэлх хүчин чадал, 4,224 серверийн рактай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр нягтралтай сервер, шингэн хөргөлт, цахилгаан хангамжийн нөөцлөлтийн шийдлүүдийг ашиглаж байна. Эдгээр технологийн шийдэл, туршлагыг Монгол Улсын AI болон ногоон дата төвийн дэд бүтцийн хөгжилд тусгаж, цаашид Казахстантай GovTech, хиймэл оюун болон төрийн цахим үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөлд шилжүүлнэ.