Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“ЦАХИМ БАЯНХОНГОР” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 500 ГАРУЙ ИРГЭН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, СУРАГЧ, АХМАДУУДЫГ ХАМРУУЛСАН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Баянхонгор” арга хэмжээг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшил, салбарын байгууллагуудын төлөөлөл, төрийн албан хаагчид, хүүхэд залуучууд, ахмад настан зэрэг зорилтот бүлгүүдийг хамруулсан олон талт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Үйл ажиллагаа өглөөний уулзалтаар эхэлж, бизнес эрхлэгчидтэй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, бизнесийн орчны шинэчлэл, цахим шилжилтийн боломжуудын талаар мэдээлэл хуваалцан, санал солилцлоо. Мөн төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээ, бизнес эрхлэгчдэд зориулсан цахим платформуудын хэрэглээ, хүртээмжийн талаар хэлэлцэв. Арга хэмжээний албан ёсны нээлтэд орон нутгийн удирдлагууд болон салбарын байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн талаар үндсэн илтгэлийг танилцууллаа.

Энэ үеэр салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг шагнаж, төрийн үйлчилгээний 20 орчим операторт батламж гардуулав. Түүнчлэн “Цахим шилжилт ба иргэдэд хүрэх үйлчилгээний шинэ загвар”, “Харилцаа холбооны дэд бүтэц ба орон нутгийн цахим шилжилтийн боломж”, “Хиймэл оюунд суурилсан халдлагууд” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. Ингэснээр орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар оролцогчдод цогц мэдээлэл хүргэлээ.

Мөн төрийн цахим үйлчилгээний 24/7 “ХУРДАН” цэг болон шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын бодит нөхцөл байдлыг газар дээр нь үзэж сонирхов. Арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан сургалт явуулж, хиймэл оюуны хэрэглээ, кибер аюулгүй байдал, хүүхдийн оролцооны байгууллагын ач холбогдлын талаар мэдлэг олгов.

Мөн өсвөрийн “ХУРДАН” клубийн 50 гишүүнд “Цахим элч” батламж гардуулсан нь хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

Мөн 350 гаруй төрийн албан хаагчийг хамруулсан тусгай сургалт хийж, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны хэрэглээ, төрийн мэдээллийн сангийн үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан халдлагын эрсдэл зэрэг сэдвээр мэдээлэл өгч, албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүллээ. Үүний зэрэгцээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж, төрийн цахим үйлчилгээ, иргэний цахим оролцоо, цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээн, оролцогчдод батламж гардуулсан юм.

“Цахим Баянхонгор” нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд, залуучууд, ахмад настнуудын цахим ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй цогц арга хэмжээ болж чадлаа. Энэ нь төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болов.

Other news

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ