Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ХХМТГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны ойр орчимд 80 гаруй мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үеэр Ойн судалгаа, хөгжлийн төвийн хамт олон моддыг хэрхэн тарих, цаашид арчлах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан 4.4 сая модыг тарихыг уриалсан юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах боломжтой юм байна. Иймд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж иргэн бүр ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.

Other news

Монгол, Лаос хоёр улс IT салбар дахь хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавадтай уулзалт хийв. Энэхүү уулзалт хоёр улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт анх удаа албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны үндсийг тавьснаараа онцгой ач холбогдолтой байв Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Уулзалтын үеэр Сайд Ц.Баатархүү “e-Mongolia” системийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тус системийн технологийн дэвшил болон иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг онцлон тэмдэглэв. “Е-Mongolia” системийг нэвтрүүлснээр Монгол Улс НҮБ-ын хоёр жил тутам хэвлэдэг “Цахим Засаглалын индекс”-т 28 байраар урагшилж, 190 орноос 46 дугаарт эрэмбэлэгдсэн болохыг Сайд онцлов. Мөн тэрбээр Лаосын талд “e-Mongolia” системийн эх кодыг экспортолж, үүнийг үндэслэн “e-Laos” нэртэй цахим төрийн үйлчилгээний шинэ систем хөгжүүлэх санал дэвшүүлэв. Энэхүү санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг мэдээллийн технологийн салбараар хязгаарлалгүй, төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд шинэ түвшинд хүргэх чухал алхам болно гэдгийг талууд санал нэгдлээ.  Бүгд Найрамдах Ардчилсан Лаосын Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Цаашид талууд харилцан туршлага хуваалцах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэн, санал солилцов.  Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 11 -р сард Лаос улсад төрийн айлчлал хийж байсан бол Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06-р сард Монгол Улсад төрийн айлчлал хийж байв.  Өндөр дээд түвшний хоёр талын харилцан айлчлалаар Эрүүл мэнд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэл, Төрийн албаны шинэчлэл зэрэг гурван баримт бичигт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол ийнхүү харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г.Болорт хүндэтгэл үзүүллээ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын хамгийн анхны эмэгтэй генерал, бригадын генерал Ганболдын Болорыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Б.Батцэцэг Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсонд нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан болон нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, салбар бүрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллын талаар мөн түүний үлгэрлэж буй үйл хэрэг, энхийг сахиулах амаргүй бөгөөд нэр хүндтэй албаны талаар сонирхолтой дурсамж яриа өрнүүлсэн юм. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдсон, холбооны салбараас төрсөн анхны эмэгтэй генерал төдийгүй мэргэжлийн олон инженер бэлтгэсэн, Монгол Улсын нэр төрийг олон улсад таниулсанд нь талархал илэрхийлж, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг салбарын шагнал болох “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт, тэмдэг гардуулав. Хувь хүнийхээ хувьд зөвхөн анхдагч байгаад зогсохгүй энхийг сахиулагч дэлхийн эмэгтэй офицеруудын манлайлал, нийгмийн асуудлуудад онцгой анхааран, тэдний үнэ цэн, үнэлэмжийг илтэд өсгөн, энхийг дэмжих ажиллагаанд замчилсан гавьяатан, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж яваа Монгол Улсын бригадын генерал Г.Болор танд ажлын амжилт хүсье.

“Ухаалаг Засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны төслийн удирдагч Сиоу Чев Куек, дэд удирдагч Женнифер Гуй тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр (2024.09.23) тус яаманд ажиллалаа. “Ухаалаг Засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар, цахим технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Уулзалтаар тус төслийн хэрэгжилтийн явц цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар хэлэлцэж, санал солилцов.