Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуны дэд Ажлын хэсэг хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төсөл”-ийн Хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр дэд Ажлын хэсэг өнөөдөр /2026.05.18/ хуралдлаа.

Хурлыг нээж ЦХИХХЯ-ны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав хэлсэн үгэндээ, “Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, иргэн, төр, бизнесийн байгууллагууд цахимаар мэдээлэл солилцох, ашиглах дэд бүтцийг бий болгохоор тусгасан. Энэ хүрээнд “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж, 2026-2030 оны Таван жилийн үндсэн чиглэлд тодорхой зорилтуудыг тусган, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг тууштай баримталж байна.

Засгийн газраас “Үндэсний их өгөгдлийн сан”-г байгуулах, суурь болон төрөлжсөн мэдээллийн санг зохицуулах журмыг баталж, төрийн байгууллагуудыг “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем”-д датагаа тогтмол нийтлэхийг үүрэг болгон, бодит ажлуудыг хэрэгжүүлж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил”-ээр зарласан нь цаг үеэ олсон алхам юм. Энэ жилийн хүрээнд бид төрийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг шинэ шатанд гаргах суурь нөхцөл болох Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулиар их өгөгдлийг цуглуулах, солилцох дэд бүтцийг тодорхой болгож, түүнийг дахин ашиглах, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр зорьж байна” хэмээн онцлов.

Түүнчлэн чухал шилжилтийн, хариуцлагатай цаг үед Япон Улсын баялаг туршлага, өндөр технологийн ноу-хау, нарийн арга зүйд суурилсан ЖАЙКА-ийн төсөл, тэр дундаа энэхүү дөрөвдүгээр дэд ажлын хэсгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа нь бидэнд асар том дэмжлэг, шинэ боломжийг нээж буйг дурдав.

Мөн төрийн өгөгдлийн нээлттэй байдлыг хангах, их өгөгдлийн архитектурыг зөв тодорхойлох, хиймэл оюуныг ёс зүйтэй, үр дүнтэй нэвтрүүлэх чиглэлээр Ажлын хэсэг бодитой, системтэй үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа, талуудын хичээл зүтгэл Монгол Улсын дижитал шилжилтийн түүхэнд шинэ, чухал хуудас болон үлдэх болно гэлээ.

Ажлын хэсгийн дэд дарга, МУИС-ийн профессор Г.Амарсанаа “Нээлттэй өгөгдөл бол маш том экосистем. Их өгөгдлийн чиглэлээр Засгийн газар тодорхой зорилтууд дэвшүүлж, бодлогын төвшинд арга хэмжээ авч байна. Мэдээж олон сорилтууд хүлээж байгаа. Ийм хариуцлагатай үед талуудын оролцоог бий болгож, төсөл хэрэгжүүлж байгаа нь чухал юм” хэмээн онцоллоо. Ажлын хэсгийн гишүүдийн танилцуулга, санал солилцож хурал үргэлжлэв.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ