Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

2022.05.17

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ. Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна. “Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон өнөөг хүртэл ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!

Other news

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид: Төслийн зохицуулагч Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Техникийн мэргэжилтэн Төслийн менежментийн мэргэжилтнийг тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Төслийн зохицуулагч /дахин зар/: https://drive.google.com/…/1UmIp…/view… Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1oUS0nMvt9l8xKChNLQM…/view… Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1iQKbN4QZfkKNyW41EHO…/view… Техникийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1LyEYSS9RpQXuxsFwCi0…/view… Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1DDks6Wm5x…/view… Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 103 тоот өрөө болон info@mddc.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Намтар /CV/ Дипломын хуулбар Иргэний үнэмлэхийн лавлагаа НДШ-ийн лавлагаа Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Ажил горилох тухай захидал Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй 1-ээс дээш ажлын байранд материалаа ирүүлж болно.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын харьяа, олон улсын Худалдааны төвийн зөвлөх, хатагтай Анушка Вижешина тэргүүтэй төлөөллийг өнөөдөр (2023.06.22) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас Үндэсний Экспортын Стратеги боловсруулах (ҮЭС) ажлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, “Уул уурхайн бус салбарын Үндэсний Экспортын Стратеги (ҮЭС) боловсруулах асуудлаарх оролцогч талуудын анхдугаар зөвлөлдөх уулзалтад урьсанд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд Монгол Улсын экспортын үйл ажиллагааны ирээдүйг тодорхойлох, “Дэлхийн экспортын чуулга уулзалт”-ын үндсэн хөтөлбөрийн нэг хэлбэрээр зохион байгуулагдах тус уулзалт, зөвлөгөөнд салбар байгууллагуудын оролцоог хангаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уг арга хэмжээг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын худалдааны төв (ОУХТ) хамтран зохион байгуулах юм.

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 9-нд Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэхүү өдөр нь 1874 онд Швейцарын Берн хотноо байгуулагдсан Дэлхийн Шуудангийн Холбоо (Universal Postal Union, UPU)-ны үүсгэн байгуулагдсаны ойн өдөр юм. Дэлхийн шуудангийн өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр 190 гаруй оронд 5 сая гаруй шуудангийн ажилтан өдөр бүр захидал хүргэх, илгээмж дамжуулах, цахим худалдааны бараа түгээх зэрэг чухал үүргийг гүйцэтгэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан шуудангийн салбарт ажиллаж буй нийт алба хаагчид болон хэрэглэгчдэдээ “Дэлхийн шуудангийн өдрийн баярын мэнд хүргэе”