Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө

2021.07.08

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний нөөц дата төвийг байгуулах, ашиглалтад оруулах” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус төвийн нээлт тун удахгүй болно. Энэ төслийн хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө МОНГОЛ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АНГЛИ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү.

Other news

Хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээг цөмийн реактораар хангана

Google нь хиймэл оюуны нөлөөгөөр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд жижиг модульчлагдсан реакторуудаас (SMRs) цахилгаан худалдаж авах дэлхийн анхны  гэрээнд гарын үсэг зурсан. Технологийн компани Kairos Power-тэй байгуулсан гэрээ нь Кайросын анхны жижиг модульчлагдсан реакторыг 2030 он гэхэд онлайн болгох, дараа нь 2035 он гэхэд нэмэлт суурилуулалт хийх зорилготой. Тус компани 6-7 реактороос нийт 500 мегаватт эрчим хүч худалдаж авахаар болсон нь өнөөдрийн цөмийн реакторуудын гаралтаас бага аж. Google-ийн Эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан ахлах захирал Майкл Террелл “Цөмийн эрчим хүч нь бидний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Уламжлалт реакторуудаас жижиг боловч эдгээр SMR нь Google-ийн цэвэр, найдвартай эрчим хүчний зорилгод нийцэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд АНУ-ын Цөмийн зохицуулах хороо болон орон нутгийн агентлагуудаас зөвшөөрөл авах шаардлага бий” хэмээн онцолжээ. Хиймэл оюуны нөлөөгөөр сүүлийн арван жилд анх удаа эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, технологийн компаниуд цөмийн эрчим хүчний компаниудтай энэ онд хэд хэдэн гэрээ байгуулсан. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Amazon.com (AMZN.O), Talen Energy (TLN.O)-аас цөмийн эрчим хүчээр ажилладаг дата төвийг худалдаж авсан. Мөн өнгөрсөн сард Майкрософт (MSFT.O) гэрээ байгуулав.   АНУ-ын дата төвийн статистикаас харахад эрчим хүчний хэрэглээ 2023-2030 оны хооронд ойролцоогоор гурав дахин нэмэгдэнэ. Улмаар байгалийн хий, салхи, нарны эрчим хүчийг нөхнө гэж харж байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээнд 47 гигаватт шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал шаардагдах аж. Кайрос өнгөрсөн оны сүүлээр Теннесси мужид реактор барихаар барилгын зөвшөөрөл авчээ. Бага оврын модульчлагдсан реакторуудын барилгын зардлыг бууруулахын тулд газар дээр нь биш үйлдвэрт баригдсан эд ангиудыг өнөөгийн реакторуудаас жижиг хэмжээтэй болгох  аж. зорилготой юм. Ингэхдээ реакторыг нэг нэгээр нь худалдаж авахын оронд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Kairos компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Майк Лауфер “Энэхүү шинэ арга барил нь манай төслүүдийн өртөг зардал, хуваарийн дагуу хэрэгжих хэтийн төлөвийг сайжруулна гэдэгт бид итгэлтэй байна.” Эх сурвалж: www.reuters.com

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5ш ажиллагаа”

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам уриалж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид эрүүл нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа #Нэгдье. АТГ-Олон нийтийн төв: https://www.facebook.com/iaacmn/