Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

2021.06.23

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Other news

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ “E-ZASAG.MN” ЦАХИМ СИСТЕМ

“Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын дагуу нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэдийн гаргасан санал, санаачилгыг “e-zasag.mn” цахим системд 30-аас доошгүй хоног байршуулж, олон нийтийн саналыг авах зохицуулалт хэрэгжиж байна. Иймд Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах, цахим оролцоог дэмжих зорилгоор “e-zasag.mn” системд нэвтэрч, саналаа идэвхтэй өгч оролцоно уу.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад “ХУРДАН” цэгийг үе шаттай нээн ажиллаж байна. Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо. Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан Улс болон Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 4000 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Шаардлага, стандартын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй тодорхой үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг хуульд заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөх ба уг хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байх” зохицуулалтын нэмж, мөн хуульд хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хяналт тавихаар хуульчилсан.  Уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлох, түүнд хяналт тавихад баримтлах шаардлага, стандартын төсөлд олон нийтийн саналыг авч байна.  Та бүхэн саналаа solongo@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлж, хамтран ажиллана уу. Шаардлага, стандартын төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу.