Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Чуулган: Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021.10.28

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хэт ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж, цахим гарын үсэг олгох үнээ хэт нэмэх боломжийг хаах ямар зохицуулалт бий вэ хэмээн лавласан. Мөн өв залгамжлал, гэрээ, гэрээслэлийг цахим гарын үсгээс гадна бичлэгээр баталгаажуулах асуудлыг хуулиар хаагаагүй биз дээ гэж асуусан.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдоод байгаа. Эдгээр гарын үсгийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдсон гэдэг туйлын чамлалттай тоо бөгөөд цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байна. Хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж байгаа. Нийт 2.2 сая гаруй иргэдийн иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор цахим гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Other news

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Санхүү, татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна.

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа 2022.01.24 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах чухал цаг үед үүрэгт ажилдаа орж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-тай өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн “Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх” болон бусад ажлуудын талаар дурдаж талархал илэрхийлсэн юм. Цаашдаа олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох Google, Apple, Paypal зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар боломжийг судлаж, хамтран ажиллах боломжийг мөн ярилцлаа. Цахим орчны зохистой хэрэглээ, иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадны компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр болон дээрх хүсэлтүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“MЕТА TEEN ACCOUNT” Монгол Улсад нэвтэрлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ. “Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм. “Instagram Teen Account” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Арга хэмжээг ЦХИХХ-ны сайд Э. Батшугар нээж  “Монгол Улсын хувьд дижитал ирээдүйг бүтээх үндэс нь бидний өсвөр үе, залуучууд юм. Түүнчлэн судалгаанаас харахад Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн 30 гаруй хувь, Инстеграмм хэрэглэгчдийн 40,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна. Тиймээс тэднийг зөв, аюулгүй, хариуцлагатай орчинд цахим орчныг ашиглах боломжоор хангах нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын үүрэг төдийгүй нийгмийн бүхий л талын оролцоо чухал билээ. Цаашид ч бид олон талт түншүүдтэй өсвөр насныхны цахим орчны боловсрол, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн эрин зуунд ёс суртахуунтай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно” гэл ээ. Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм. Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.