
Катар Улсын Доха хотноо “SEEDS FOR THE FUTURE” хөтөлбөр 2 дахь өдрөө соёлын өдөрлөгөөр үргэлжилж байна
“Соёлын өдөрлөг” #1000_инженер #seeds_for_the_future
EVENT
2022.10.18
Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна.

“Соёлын өдөрлөг” #1000_инженер #seeds_for_the_future

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав. Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

ҮЙЛ ЯВДАЛ “Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. 2022.10.14 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ. Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна. Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Ministry of Digital Development, Innovation and Communications, Mongol Post Office, Sukhbaatar Square - 1, Peace Avenue, 1st District, Chingeltei District, Ulaanbaatar 15160-0012