Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

2022.09.21

Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлэхдээ АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна.
-Өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны өвөрмөц нөхцөлд хөдөөгийн малчид, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол хэрэгсэл бол харилцаа холбоо, мэдээллийн технологи юм.
-Тиймээс ч бид Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69км, газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчид интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн.
-Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм.
-Ингээд бид бүхний зохион байгуулж буй энэхүү сургалтад салбарын инженерүүд та бүхэн олон улсад амжилттай хэрэгжүүлж буй шинэ, дэвшилтэд технологийн шийдлээр гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг радио FM-р дамжуулах арга механизм, дараа үеийн 5G, 6G технологийн талаар шинэ соргог мэдлэг, ойлголтыг олж авна гэж найдаж байна. Та бүхэн энэхүү сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаарай” гэсэн юм.

Other news

”Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа

  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA болон Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомжийг сайжруулах Дэд ажлын хэсгийн хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.   Энэхүү Дэд ажлын хэсэг нь мэдээллийн технологийн салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлж, тулгарч буй асуудлуудад шийдэл боловсруулах, бусад улсын туршлагыг судлан, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилготой.Өнөөдрийн хурлаар салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хуулийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцохоос гадна төслийн үр дүнг амжилттай болгох үүднээс оролцогч талуудын үүргийг тодорхойлон, цаашид 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.  

Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийн шинэ салбар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Улиастайн нэгдсэн зах”-д нээгдлээ

Тус цэг нээгдсэнээр Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23, 28, 33, 35 дугаар хорооны иргэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойр авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм. “ХУРДАН” цэгийн нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын болон Баянзүрх дүүргийн холбогдох удирдлага, албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын нийт газар нутгийн 23.8% сүлжээтэй байна

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60 хувийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл: 1. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 баз станц байгуулах шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болох ба жил бүр ашиглалтын зардал 1,7 их наяд төгрөг зарцуулахаар байна. 2. Орон нутгийн түвшинд ажиллаж буй засаг захиргааны анхан шатны нэгжүүд буюу 1639 багийг шилэн кабелаар холбоход сумаас баг хүртэлх зай дунджаар 29.7 км байх ба 1 км шилэн кабелийн одоогийн суурилуулалтын зардал 8 сая орчим төгрөг гэж тооцоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход  29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо тус,тус байдаг. 3. Түүнчлэн жилд гадны хиймэл дагуулын түрээсэнд 9.6 сая ам.доллар төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая ам.доллар төлөх тооцоолол бий. Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.