Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

2022.10.25

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм.

Other news

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүлж Сайншанд хотод “Цахим Дорноговь” өдөрлөг нээлтээ хийлээ. Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дээрх сургалтууд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхэллээ. “Цахим Дорноговь” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг Цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар нээж үг хэлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү сургалтын нээлтийн үеэр онцлохдоо:“Орчин цагт төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй, шуурхай үйлчилгээг бий болгоход цахим шилжилт, хиймэл оюуны хэрэглээ нэн чухал байр суурийг эзэлж байна. Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм” хэмээн тэмдэглэлээ. Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал мөн хэлэхдээ:“Бид төрийн үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахын тулд цахимд шилжих шаардлага гарч байна. Ялангуяа төрийн албан хаагчид ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн цахимд шилжих нь зайлшгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын ачаалал буурч, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжирна” гэдгийг тодотгов. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд 2025.03.26 -ний өдөр аймгийн төрийн албан хаагчид, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, ИТХ, агентлагийн дарга нарт зориулсан сургалт болон Иргэд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнчлэн ЕБС-ын сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалтууд, хугацаат цэргийн албан хаагчдад зориулсан сургалт, И-сдортын тэмцээн зэрэг сургалт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагуудын зөвлөгөө мэдээлэл, иргэдийн санал хүсэлт авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг цахим шийдлээр хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал солилцоно. Үүний зэрэгцээ залуу бизнес эрхлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлт, интерактив хөтөлбөрүүд хэрэгжих нь ээ. “Цахим Дорноговь” өдөрлөг нь төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай болгох, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна

Сургалтад Ховд аймгийн 14 сумын мэдээллийн технологи хариуцсан албан хаагч нар, 8 байгууллагын төрийн албан хаагч нар нийт 74 төрийн албан хаагч нар хамрагдлаа. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн сэдвээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга – Цахим хөгжил харилцаа холбооны яамны цахим засаглалын хэлтсийн дарга Б.Золбоо “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” – Цахим хөгжил харилцаа холбооны яамны Дэмжих систем хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар – “И-Монгол” УТҮГ-ын сургагч багш Н.Солонго сэдвүүдээр илтгэгч нар сургалт, танилцуулга орж байна. Санал асуулгаар төрийн албан хаагчдын цахим хэрэглээний тулгамдаж буй асуудлуудын талаар, хэлэлцүүлэг болж Камержуулалтын стандартын зөвлөмж хүргүүлэх, албан бичиг солилцооны дундын системийн сайжруулалт, цахим эрүүл мэнд, болон бусад асуудлуудын талаар албан хаагчидтай нээлттэй ярилцлага хийлээ. #цахим_аймаг #Ховд

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.