Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Өнөөдрийн (2026.05.27) хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн “Оюун ухаан” дунд сургуульд зохион байгуулж, 100 гаруй хүүхдүүдийг хамрууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын асуудлыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш ажилтнуудад танилцуулж, санал бодлыг нь тусгахад чиглэж байгаа юм.













