Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Сайдын зөвлөх С.Оюунбилэг нар болон харьяа, салбар байгууллагын удирдлагууд оролцов.
УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын статуст өөрчлөлт орж буй. Тиймээс уулзалтаар энэхүү хуулийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа, салбар байгууллага болох “Үндэсний дата төв” УТҮГ, “И Монгол академи” УТҮГ, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨААТҮГ, “Монгол шуудан” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ын статусын талаар санал солилцлоо.










