Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

2022.03.08

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна. Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу  70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна.

Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна. Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна.

Other news

Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли нарыг хүлээн авч уулзав.  Ц.Баатархүү сайд Монгол Улсын хөгжлийг эрчимтэй урагшлуулахад дэд бүтцийн хөгжил чухлыг онцлоод, Дэлхийн банк Монгол Улсын харилцаа холбооны орчин үеийн дэд бүтцийг бий болгоход дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх төслийг Дэлхийн банкны дэмжлэгээр 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, сумдад үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэх, 152 багт малчдын нийтийн холбооны үйлчилгээний цэг байгуулах, интернэтийн үйлчилгээг орон нутагт хүргэх шилэн кабель тавих зэрэг ажлыг хийсэн юм.  Мөн тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс хиймэл дагуултай болох, технологийн дэвшлийг нутагшуулах, дижитал шилжилт хийх зэрэг цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын томоохон асуудлуудад Дэлхийн банкны чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийн туслалцаа хэрэгтэй байгаа талаар дурдаад, дижитал шилжилтийн гурван тулгуур бодлогын нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй дижитал дэд бүтэц бий болгох чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.  Хатагтай Судешна Гош Банержи “Монгол Улсын эрчим хүч, тээврийн салбарт Дэлхийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тиймээс Монгол Улсын цахим хөгжлийн асуудлыг хэрхэн яаж зөв оновчтой томъёолж Дэлхийн банкаар дэмжүүлэх талаар ярилцъя. Харилцаа холбооны салбарын асуудлыг эрчим хүчний шинэчлэлтэй уялдуулж, дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх боломжтой. Эрчим хүчний шинэчлэлийн төслийн техникийн судалгааны ажлууд эхэлсэн. Тэнд хийгдэх яриа уулзалтуудад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүмүүс оролцуулаад явъя” гэв. Ц.Баатархүү сайд “Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч үр ашигтай гэж үзэж буй. Энэ таны хэлсэнтэй Засгийн газрын байр суурь таарч байна” гэлээ. Судешна Гош Банержи уулзалтын үеэр Монгол Улсын дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын талаар сонирхон асууж байв. 2040 хүртэл хэрэгжүүлэх дижитал шилжилтийн 3 тулгуур бодлогын 1-рт, дижитал дэд бүтэц бий болгох, 2-рт, төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүргэх, 3-рт, дижитал эдийн засаг хөгжүүлэх, энэ хүрээнд олон улсын дата төв байгуулах гэх мэт зорилго бий талаар сайд танилцуулсан. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли энэ үеэр Монгол Улсад хэрэгжээд дуусах шатандаа орсон “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгах, дараагийн хэрэгжүүлэх төсөл юу байх талаар ярьж эхлэх хэрэгтэйг дурдлаа.  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банержи эрчим хүчний дэд бүтэцтэй хамт цахим дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн бөгөөд эрчим хүчний төслийн бэлтгэл дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэргэжилтнүүд томилж ажиллуулан, ажлаа эхнээс нь уяж явах, дижитал шилжилтийн хүрээнд 2040 он хүртэл хийх ажлуудын замын зураглал гаргах, дараагийн томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцах гэсэн 3 асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөв. Судешна Гош Банержи нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн 10 гаруй оронд хэрэгжиж буй 10 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хяналт тавьдаг, Дэлхийн банкны эрчим хүч, тээврийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлдэг гол хүн юм.

СТАТИСТИК МЭДЭЭ, ТАЙЛАНГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Үндэсний статистикийн хорооноос таван жил тутам зохион байгуулдаг Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого үргэлжилж байна. Энэ удаагийн тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэх юм. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай. Тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах бөгөөд энэ сарын 15-нд дуусах юм. Иймээс www.2026.mn цахим хуудсанд зочилж тооллогын мэдээллээ баталгаажуулаарай.

Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэр танилцуулж, 863 МВт-ын төслийн багц бүрдүүллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компаниуд болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудад албан ёсоор танилцууллаа. Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн бөгөөд Монгол Улсын өргөн уудам газар нутаг, сэрүүн хуурай уур амьсгал, нар салхины арвин нөөц нь ногоон дата төв хөгжүүлэх чухал давуу тал болж буйг онцлов. Тэрээр, дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлынхаа давуу талд тулгуурлан Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн “шинэ төв” болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглээд, олон улсын түншүүдийг хамтран ажиллаж, технологи, туршлагаа хуваалцан, хөрөнгө оруулахыг урьсан юм. Энэхүү санаачилга нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах хэрэгцээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэхэд чиглэж байна. Санаачилгын хүрээнд дээрх байгалийн давуу талуудыг эрх зүй, татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлоготой нягт уялдуулж, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай 10 санамж бичигт гарын үсэг зурж, нийт 863 МВт-ын төслийн багц бүрдүүллээ. Санамж бичгүүд нь ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дэд бүтэц, дижитал шилжилт, судалгаа, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс бөгөөд дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.