Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

2022.02.21

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа.

Other news

“Монгол Улсын аялал жуучлалын порталыг хөгжүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлаж байна

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Монгол Улсын аялал жуучлалын порталыг хөгжүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлаж байна.Хугацаа: 2026 оны 04-р сарын 17-ны өдөр, 15:00 цаг 00 минутДэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1773025271539 The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for “Upgrade of Mongolia’s Tourism portal” for IS Design, Supply, and Installation.Submission Deadline: April 17, 2026, 15:00 PM (UB time)More information: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1773025271539

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана 2022.01.18 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.01.18/ Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчидтэй Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаныг дурдлаа. Тухайлбал “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг талууд хамтран амжилттай зохион байгуулсныг онцоллоо. ЖАЙКА нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Удирдлагын академитай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааг 2022 оны 12 сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ оны 1 дүгээр сараас Япон талын мэргэжилтнүүд ирж КАБ-ын хамтын ажиллагаа, Төрийн албан хаагчийн КАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр суурь үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байгаа юм. Төслийн баримт бичигт заасны дагуу ЦХХХЯ нь төслийг тогтмол хугацаанд хариуцан явуулах албан тушаалтныг томилохоор заасан. Энэ хүрээнд ЦХХХЯ-ыг төлөөлж дэд сайд төслийн захирлаар, дэд даргаар КАБ-ын асуудал хариуцсан дарга ажиллахаар томилсон. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын талаас сургалт зохион байгуулах өрөө танхимаар хангах, төслийн баг болон Жайкагийн экспертүүдийг оффис, болон бусад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж ажиллана. ЦХХХ-ны сайд Н.Учрал, Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр Япон улсын CERT багуудтай холбоо тогтоох, Япон улс болон бүс нутаг дахь кибер халдлага, зөрчлийг зохицуулж буй сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн Кибер халдлага зөрчилтэй тэмцэх багийг байгуулсны дараа олон улсын холбоо (FIRST.org; APCERT)-д бүртгүүлэхэд бусад орноос дэмжсэн санал авах шаардлагатай байдаг талаар дурдаж, эл асуудлаар Япон Улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.Мөн ЦХХХЯ-ны зүгээс хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, энэ хүрээнд Японы их дээд сургуулиудад Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, Робот хөгжүүлэлт, Автоматжуулалт зэрэг чиглэлээр Монгол Улсын хамаарах салбарын албан хаагчдад эрдмийн зэрэг (Магистр, Доктор) олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах асуудлаар хамтран ажиллах санал тавилаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг долоо хоног бүрийн Баасан гарагт хүлээн авч уулзаж байна. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн финтек компани болох Кэйрпэй, “Монгол инфинити шуудан” компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Кэйрпэй компани нь дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Carepay болон GoCare аппликейшнийг хөгжүүлж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус компани нь Монгол Улсын эрүүл мэнд төдийгүй технологийн салбарыг төлөөлөн Төв Азийн 85 стартап компанитай өрсөлдөн АНУ-ын Цахиурын хөндийд байрлах “The Silicon Valley Residency Program”-д оролцох 27 компанийн нэгээр шалгарсан Монгол Улсын анхны стартап юм. Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг технологитэй хослуулан шуудан, хүргэлт, агуулахын үйлчилгээг иргэдийн гар утсанд санал болгож буй “Монгол инфинити шуудан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, уулзсан юм. “Монгол инфинити шуудан” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн шуудангийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн Алтан гишүүнээр албан ёсоор элсэж, үүний хүрээнд Amazon, Европын топ 150 цахим дэлгүүрийг эгнээндээ багтаасан EU ecommerce, Хятадын топ 10 хувийн хүргэлтинй компани (SF, JDcom) China Express түүнчлэн Toshiba Escher зэрэг шуудан, хүргэлт, цахим худалдааны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Тус компанийн төлөөлөл ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд хүргэлтийн платформ болох “E-Delivery” -ийг танилцуулж, шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах чиглэлээр санал солилцлоо.