Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

2022.10.14

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.

Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ.

Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна.

Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна.

Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.

 

Other news

ЦХХХЯ-ны албан хаагчид “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр чадавхжлаа

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудын албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга технологи” сэдвээр, мөн тус газрын ажилтан, комиссар М.Жамъянчойжил “Авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын эсрэг манлайлал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв. Сургалтад нийт 100 гаруй албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж мэдээлэл солилцлоо.

Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.           Тавигдах болзол, шаардлага: Бүрдүүлэх материал: Материал хүлээн авах: Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт: № Байгууллага Дотоод нэгж Албан тушаал Орон тоо Албан тушаалын Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага төрөл ангилал, зэрэглэл Боловсрол Мэргэжил Мэргэшил Туршлага 1.   Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Дэд бүтцийн төсөл, хөтөлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1 Төрийн захиргааны гүйцэтгэх Дэс түшмэл ТЗ-7 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд (061903)   – электроник, автоматжуулалт (071406, 071407, 071408, 071412)   – менежмент ба удирдахуй (041303) – Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. https://mddic.gov.mn/wp-content/uploads/Дэд-бүтцийн-төсөл-хөтөлбөр-хариуцсан-мэргэжилтэн.pdf

Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Монгол Ард Улсын цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх газрын захирлага” олноо өргөгдсөн 15 он гэх бичээс бүхий Холбооны музейд хадгалагдаж байсан тамгыг өнөөдөр (2024.05.22) Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хүндэтгэлийн танхимд их эзэн Чингис хааны хөргийн өмнө залж, ЦХХХЯ-ны нийт хамт олон хүндэтгэл үзүүллээ.