
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулан салбарын байгууллагуудаас санал авахаар ЦХХХЯ-ны албан ёсны цахим хуудсанд https://mddc.gov.mn/wp-content/uploads/2024/01/ХХТХТ-санал-авах.pdf нээлттэй байршууллаа. 1. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл; 2. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 3. Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан. Саналыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна.












