Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Cooperate with the United Nations to improve citizens' e-skills

2022.03.10

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тэдний оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.

Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.

Тус төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Other news

MIT-ийн хиймэл оюуны хичээлийг Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Массачусетсийн Технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг ирэх хичээлийн жилээс Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо. Эхний ээлжинд ирэх зургадугаар сард 30 сургагч багшийг MIT-ын судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлдэх юм. Үүний зэрэгцээ, ирэх аравдугаар сард “Хиймэл оюуны өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болов. Хиймэл оюун нь улс үндэстний хөгжлийн хурдасгуур болж байгаа өнөө цагт дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургуулиуддаа хиймэл оюуны хичээлийг энэ хичээлийн жилээс нэвтрүүлж эхлээд байна.

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022 оны 12 дугаар сард хүргүүлж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сард нийтэд мэдээлсэн. “CHINGGIS” хиймэл дагуулын төлөвлөлтөд үндэслэн “Үндэсний хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, радио давтамжийн координацын үнэлгээ хийх” ажлыг нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна. Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй зөвлөх нь мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлагыг хангасан байх ба өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.