Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, БНСУ-ын Шадар сайд бөгөөд Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Бэ Кён Хүн нар Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэв.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, 5G/6G сүлжээ, дижитал дэд бүтэц, болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.
Ингэснээр Монгол Улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хоёр улсын стратегийн түншлэлийн агуулга улам гүнзгийрч, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны суурь бэхжих юм.










