Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

Бизнес эрхлэгчид болон хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилготой “E-Business” платформын шинэчилсэн хувилбар болох “E-Business 2.0” системийг өнөөдөр албан ёсоор танилцууллаа.
​Монгол Улсад 2025 оны байдлаар 263 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээрийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг бөгөөд орон нутаг болон нийслэлийн бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайгаас үл хамааран хялбар, хүртээмжтэй хүргэх шаардлага жилээс жилд нэмэгдсээр байна.

Анхны “E-Business” платформ нь төрийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж байсан бол “E-Business 2.0” хувилбар нь бизнесийн үйл ажиллагааг бүрэн цахим орчинд удирдах бололцоог илүү өргөн хүрээнд бүрдүүллээ. Тухайлбал, энэхүү системээр дамжуулан хуулийн этгээдийг цахимаар шинээр байгуулах, орлогын түр данс нээх, байгууллагын мэдээлэл болон цахим гэрчилгээгээ харах, 321 төрлийн тусгай зөвшөөрлийг авах, хөдөлмөрийн гэрээг цахимаар байгуулах бүрэн боломжтой болсон юм.

Түүнчлэн аж ахуйн нэгж хооронд болон иргэн, аж ахуйн нэгжийн хооронд тээврийн хэрэгслийг цахимаар шилжүүлэх, нотариатаар баталгаажсан итгэмжлэлээр үйлчилгээ авах, төртэй харилцах дансны гүйлгээний түүхээ хянах, төлбөрөө байгууллагын данснаас шууд төлөх зэрэг олон төрлийн санхүү, бүртгэлийн үйлчилгээг нэгтгэжээ.
​Шинэчилсэн системийн бас нэгэн чухал онцлог нь E-Business апп-ын тусламжтайгаар гар утсаараа үйлчилгээ авахаас гадна хүртээмжийн болон технологийн дэвшлийг нэвтрүүлсэн юм.

Хэрэглэгчид “AI Agent” хиймэл оюун ухаант туслахын дэмжлэгтэйгээр шаардлагатай мэдээллээ шуурхай олж, зөвлөгөө авах боломжтойгоос гадна олон улсын WCAG стандартыг нэвтрүүлснээр сул хараатай иргэд дэлгэцийн тохиргоог өөртөө тааруулах нөхцөл бүрдсэн. Мөн дохионы хэлмэрчтэй видео дуудлага хийх, 11-11 төвд шууд хандах зэрэг хэрэглэгч төвтэй шийдлүүдийг багтаасан бөгөөд зөвшөөрөл, татвар, гааль, газар, цахим гэрээ зэрэг шаардлагатай бусад системүүд рүү нэмэлт үйлдэлгүйгээр нэг цонхоор шууд хандах давуу талтай.
​Энэхүү системийн шинэчлэлийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран боловсруулсан бөгөөд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, тэдний саналыг хөгжүүлэлтэд бодитоор тусгажээ.

Ийнхүү “E-Business 2.0” нь төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээг ухаалаг, хэрэглэгч төвтэй хэлбэрээр хүргэх шинэ шатны шийдэл болж, бизнес байгуулахаас эхлээд үйл ажиллагаагаа удирдах, өргөжүүлэх хүртэлх бүх үе шатыг дэмжсэн цогц платформ болон өргөжиж байна. Цаашид энэхүү систем нь бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд онцгой хувь нэмэр оруулах болно.

Other news

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна

Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ