Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг өнөөдөр /2026.06.18/ зохион байгуулж, ажил хэрэгч, нээлттэй хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран нар төслийг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэхүү хуулийн үндсэн үзэл баримтлал юм. Хуулиар өгөгдөл үүсэхээс эхлээд устгах хүртэлх амьдралын мөчлөгийн бүхий л үе шат болон дата төвийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг тодорхойлсон. Мөн өгөгдөлд суурилсан шинэ технологи, инновацыг дэмжиж, эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглах боломжийг хуулиар нээж өгсөн.

Манай улс сэргээгдэх эрчим хүчинд суурилсан Ногоон дата төвүүдийг байгуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, сүлжээний найдвартай байдал, хууль эрх зүйн таатай орчныг Өгөгдлийн тухай анхдагч хуулиар бүрдүүлнэ.

Мөн төрийн их өгөгдлийг

-Нээлттэй

-Хязгаарлалттай

-Хаалттай

-Нөхцөлт хандалттай гэж ангилах бөгөөд Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хууль, Харилцаа, холбооны тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль зэрэг хэд хэдэн дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж, бүхий л салбар, оролцогчдоос санал авна.

Бусад мэдээ

IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна. Энэ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ